НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТАЙ УУЛЗЛАА


Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа.

Түүх сонирхож, энэ чиглэлийн ном их уншдагийн хувьд хэлэхэд өнөөдөр болж буй "Бүс ба зам" санаачилгатай холбогдох анхны түүх, эхлэлийг Монголын өвөг дээдэс гайхамшигтай түүхээр бүтээснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга онцоллоо. Монгол Улс, НҮБ хоорондын харилцаанд ямар ч хүндрэлтэй асуудал байхгүй, бид цаашид ч Монгол Улсыг тууштай дэмжих болно, ялангуяа байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах, эрсдэлээс сэргийлэхэд идэвхтэй хамтран ажиллана гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2018 оны долоодугаар сард Улаанбаатар хотноо болох Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын олон улсын хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг урив.

Манай улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос хойш оролцож, 15000 гаруй цэргээ илгээсэн бөгөөд энэ хугацаанд монгол дайчид энхийг сахиулагчдын нэр төрийг өндөрт өргөж, хэд хэдэн удаа хүндтэй гавьяа байгуулсныг Монгол Улсын Ерөнхий сайд онцлов. Мөн дэлхий нийтэд энхийг сахиулах, хүний эрхийн зөрчил, хүйсээр ялгаварлан гадуурхахын эсрэг үйлсэд Монгол Улс цаашид ч НҮБ-ын мандатын дор хувь нэмрээ оруулах болно гээд энхийг сахиулахад Монголын эмэгтэй дайчдын тоог нэмэгдүүлэх, инженерингийн рот илгээх боломжтойг онцлов.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш "Монголын энхийг сахиулагчид тооноос гадна чанар, чадвараар НҮБ, дэлхийн хэмжээнд үнэлэгддэг учраас Ерөнхий сайд таны хэлж байгаа саналыг бүх талаар дэмжих болно" гэлээ.

Монгол Улс анх удаа инженерингийн рот илгээх сонирхолтой байгаа нь сайн хэрэг, тэднийг хүлээж авахад бэлэн, мөн хүний эрхийн зөрчил, хүйсээр ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэлд нийгмийн амгалан байдлыг тогтоох, хэв журмыг сахиулах зорилгоор цагдаагийн албан хаагчдыг ч энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж болохыг ноён Антонио Гутерреш онцоллоо.

Дашрамд дурдахад, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш ажлаа авснаас хойш уулзаж байгаа анхны төрийн өндөр дээд албан тушаалтан нь Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр