СОГТУУ ТҮШЭЭД


Гариг андуурчихсан юм шиг ааш аяг, байр байдал гаргадаг нөхдүүд УИХ-д байх юм. Ер нь хууль тогтоох дээд байгууллага гэж ямар учиртай газар болохыг, УИХ-ын гишүүн хүн ёс зүйн хувьд ямар байх ёстойг мэдэхгүй, тэр талаар үнэр ч үгүй юм уу гэмээр нөхдүүд цөөнгүй байна. Нэг л их чухал дүр эсгэж, хууль бичдэг хүмүүс болж томордог ч, угтаа бол удирдлага дахь хүмүүсээрээ бичүүлэхийг нь бичүүлж, урдаа барихыг нь өөрсдөө барьж гардаг тийм л хүмүүст өөрсдийнхөө эрхээ өгөөд нэгэнт явуулсан хойно халаглаад хэцүү л байна. Гэлээ гэхдээ тэднээс ёс зүйг шаардах эрх ард олонд байгаа гэдгийг мартаж болохгүй ээ. Ядаж л төрийн ордонд согтуурхаж байдагаа болимоор байгаа юм. Тиймээс согтуу түшээдийн тухай хэдэн үг хэлье.

Д.Дамба-Очир далийсан уу?

Д.Дамба-Очир гишүүн байнгын хорооны хуралдаан дээр илтэд эрүүл бус байдалтай байгаа нь сошиал орчноор нэг дуулиан тарьж байна. Лүнгийн замыг там болгосон тул там Очир хэмээн чичлүүлдэг тэрбээр согтуу Очир гэж дуудуулах нь дутаад байжээ дээ. Нэг л их шахааны эсрэг тэмцдэг хүн хэмээн өөрийгөө магтаад байсан түшээ маань төрийн ордонд ингээд далбийгаад л байж байна. Юу ч хэлэхэв дээ.

Л.Эрдэнэчимэгийн төрийн ордон дахь чөлөөт цаг

Өдгөө гишүүн биш мөөг тариад сууж байгаа ч, тэрбээр УИХ-ын гишүүн байхдаа төрийн ордонд ууж идэж согтуурхсан түшээ мөн билээ. Сонгуулийн ид өрсөлдөөний үеэр тэрхүү бичлэг нь тарж цацагдсан ч, агуулга чанар нь бол Л.Эрдэнэчимэг ёс зүйн хувьд 0 тэг байгааг харуулсан гэхэд болно. Хүн ууж болно. Наргиж болно. Гэхдээ хаана гэдгээ бас мэддэг байх ёстой.

Даам гарсаар байгаад явсан "Фортуна"

Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр гуай ч ёстой ууж идэх, яах ийхээ шулуухан шийдээд явчихдаг нэгэн гэж байгаа. Бөө болж имиждээ өөрчлөлт хийгээд авсан түүний хэл ам нь хурдан түргэн ярьдагийг ч хэлэх үү, ууж идчихээрээ бүр яриа нь ойлгогддоггүйг нь ангийнхан нь хэлдэг л байсан. Гэвч тэгээд дархан эрхтэй түшээ маань даам гарсаар байгаад буусан даа. Хөгжлийн банкны асуудлаар шалгагдаж байгаа ч, зүрхний өвчин нь сэдрээд лав л хоригдож дийлэхгүй байгаа гэх юм билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18