ИРГЭД ОЛОН НИЙТЭД ЗОРИУЛСАН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” БОЛНО


Засгийн газрын үйл ажиллагааг иргэдэд сурталчилах зорилгоор "Нээлттэй хаалганы өдөрлөг"-ийг өнөөдөр 09-17:00 цагийн хооронд зохион байгуулахаар болсон байна. Мөн Аввтотээврийн үндэсний төвөөс иргэд, тээвэрчдэд үйл ажиллагаагаа танилцуулах болон зөвлөгөө өгөх юм.

Өөрөөр хэлбэл санхүүгийн ил тод байдлыг ханган холбогдох мэдээллийг танилцуулах, иргэдэд төрийн үйлчилгээг газар дээр нь нэг цэгээс үзүүлэх, хууль эрх зүйн зөвлөгөө өгч, мэргэжил арга зүйгээр хангах зэрэг үйлчилгээ үзүүлнэ.

Үүнд:

Улс, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээний талаар мэдээллэх

Техникийн хяналтын үзлэг оношлогоо хийж зөвлөгөө, зааварчилгаа өгөх

Улс, хот хоорондын ачаа, зорчигч тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийн байршил тогтоох /GPS/, шуурхай зохицуулалтаар хангах, аюулгүй тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх, танилцуулах

Тээвэрлэлтийн гэрээгүй тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг анхааруулах, хууль бус тээвэрлэлтийн хор уршигын талаар мэдээ, мэдээлэл өгөх

Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөн импортын бүртгэл хийх

Тээврийн хэрэгслийн лавлагаа олгох, хасалт хийх

Мэргэшсэн жолоочийн шалгалт авах, лавлагаа өгөх

Онлайн тасалбар борлуулалтын системийн танилцуулга хийх, мэдээлэл өгөх

Үйлдвэрийн газрын 2017 оны худалдан авалтын төлөвлөгөөг танилцуулах, мэдээллэх,

1900-1234 лавлах үйлчилгээ ажиллах, Автотээврийн салбартай холбоотой мэдээ мэдээллийг өгөх зэрэг ажлуудыг зохион байгуулж автотээврийн нэг цэгийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх болно.

Тус өдөрлөгт Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, МИАТ, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ", "Мэдээлэл хобооны сүлжээ", "Монгол шуудан", "Мэдээлэл технологийн үндэсний парк", "Монголын цахилгаан холбоо", "Хөрөнгийн бирж" зэрэг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төрийн өмчит үйлдвэрийн газруудаас гадна Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар оролцох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18