А.Оюунчимэг: Сэлэнгэ аймгаас ирж ЭХЭМҮТ-д эмчлүүлж байгаад амь насаа алдсан 10 настай охинд хийгдсэн эмчилгээ задлан шинжилгээгээр тохирсон

М.Төгөлдөр
2020/12/10

ЭХЭМҮТ-ийн Чанарын албаны дарга А.Оюунчимэг: Сэлэнгэ аймгийн Мандал сумын эмнэлэгээс 10 настай охин 11 сарын 20-ны өдөр 22-н товчоон дээр ирсэн. Манай ЭХЭМҮТ-ын яаралтай түргэн тусламж дуудлагын дагуу охиныг авах гээд очих хугацаанд охин ээжийн хамт 22-н товчоогоор УБ хот руу нэвтэрсэн байсан. Ингээд 11 дүгээр сарын 20-ны өдрийн 20:00 цагт ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасгаар орж ирсэн байдаг. Бид журмын дагуу ковидын шинжилгээг авч тусгаарлалтах өрөөнд авсан. Тухайн үед 1 эмч, 1 сувилагч гарч ажилласан байгаа. Охиноос авсан ковидын шинжилгээний хариу 11 сарын 21-ний өглөө 05:00 цагт сөрөг гарсан тул эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн. Эрчимт өрөөний тасаг мөн дотроо дахин тусгаарлах өрөөтэй байдаг. Үүний дагуу мөн нэг эмч, сувилагчийг гаргаж өгсөн. Хүүхэд тархиндаа цус харвасан байсан. Ингээд хүүхэд ирсэн цагаас эхлэн 2 багаар 3 өдөр дараалан ажилласан. Охины ээжийг ЭХЭМҮТ-д ирэхэд нь мөн тусгаарласан байсан бөгөөд ээжийнх нь шинжилгээний хариу 11 сарын 22-ны өдрийн 10:00 цагт сөрөг гарсан тул эрчимт эмчилгээний сахиурын дагуу ээж нь охинтойгоо байсан. Харамсалтай нь охин 11 дүгээр сарын 25-ны өдөр нас барсан юм. Эмнэлэгийн зүгээс бид стандарт эмнэлзүйн дагуу авах ёстой бүх арга хэмжээг авч, эмчилгээг хийсэн. Задлан шинжилгээний дүгнэлтээр охинд хийгдсэн онош тохирсон байгаа хэмээн хэллээ.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр