Жилд 600 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх "Зүүн бүсийн үйлдвэр" ашиглалтад орлоо

М.Төгөлдөр
2020/12/09

Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө Агаарын бохирдлыг 80 хүртэл бууруулах томоохон зорилтыг тусгасан. Энэ хүрээнд сайжруулсан шахмал түлшний Зүүн бүсийн үйлдвэрийг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ. Нийслэлийн Налайх дүүрэгт баригдсан тус үйлдвэр жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Ингэснээр Улаанбаатар хотын гэр хорооллын 220 мянга өрх, айлыг шахмал түлшээр бүрэн хангах боломж бүрдэж байна.

Монгол Улсын Засгийн газар Тавантолгой түлш компанийн сайжруулсан шахмал түлшний Зүүн бүсийн үйлдвэр барих шийдвэрийг 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр гаргаж, тавдугаар сард барилгын ажлыг эхлүүлсэн юм. Зүүн бүсийн үйлдвэр нь 1, 2 -р үйлдвэр, Дахин боловсруулах үйлдвэрээс бүрдэх бөгөөд БНСУ-ын Jeil machinery Co.,LTD компанийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий зургаан шугамтай. Шугам тус бүр нь цагт 30 тонн, жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай юм.

Үйлдвэрийн түүхий эд хүлээн авах, бутлах, шигших үйл явц нь газар доорх байгууламжид хийгддэг. Түүхий эдийг нунтаг болгох ажиллагаа нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар төлөвлөгдсөнөөрөө өмнөх үйлдвэрээсээ давуу талтай болжээ. Мөн сайжруулсан түлшээ үйлдвэрлэх хатаах галлагааны зуухаар биш хийн түлш-ээр шатааж, уур үйлдвэрлэн шийдсэн нь маш том дэвшил болсон байна. Цаашид үйлдвэрийн хэтийн автоматжуулалтыг бүрэн шийдэх зорилгоор өндөр хурдны 100 Mbps хурдтай 13,7 км урттай шилэн кабель татаж, үйлдвэрийн бүсийн обьектуудыг холбожээ.

Зүүн бүсийн үйлдвэрийн түүхий эдийг Тавантолгой ордоос төмөр замаар татах бөгөөд үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг ч төмөр замаар Улаанбаатар хотруу тээвэрлэх юм. Төв аймгийн Баянзөрлөгийн өртөөнөөс үйлдвэр хүртэл нийт 8,4 км төмөр замыг барьж байна.  Барилга угсралтын ажил 70 хувьд хүрчээ.

Үйлдвэрийн барилга нь  газар доорх болон дээрх хэсгээс бүрдэнэ. нийт 22 метр өндөр буюу 7 давхар барилгатай дүйцэхүйц юм. Зүүн бүсийн үйлдвэрийн ногоон бүсэд үйлдвэрийн инженерийн корпус /оффис/ 150 хүн хүлээн авах зоогийн газар, 300 ажилчдын амрах байрны 2 блок, ажилчдын хувцас солих, усанд орох байр, авто машины зогсоол, дулааны зуухны барилга байгууламжууд байрлаж байна.

Үйлдвэр одоогоор 256 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллахад 1100 гаруй хүн ажлын байраар хангагдах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр