​ШАХААЧДЫГ ЗАРЛАЖ, ЗАЙЛУУЛЪЯ



Төрийн нэрээр хийж ирсэн бүх ШАХААГ зогсоох хэрэгтэй гэдгийг Ерөнхийлөгч хэлсэн билээ. Ерөөс төрийн яам агентлаг аж ахуй эрхэлдэгийг болих хэрэгтэй. Хямралыг давъя гэвэл төр, бизнес хоёрыг салгах хэрэгтэй. Төрийн нэрээр хийдэг бүх шахааг зогсох хэрэгтэй. Сайдын албан тушаалыг ченжийн ажилтай давхарлан хашиж болохгүй. Шинэ хуучин сайдууд тамганы ёслол хийдгийг болих хэрэгтэй. Сайд тушаал, захирамж гаргах эрхгүй. Төрийн нарийн бичгийн даргын эрх хэмжээнд хадгалагдах ёстой. Төрийн үйл ажиллагаа, төрийн аж ахуйн үйл ажиллагааг салгахгүйгээр байдал сайжруухагүй. Аж ахуйтай орооцолдсон сайд дарга нар авилга, хэрүүл маргаанаас холдож чаддаггүй юм. Төрийн төмөр нүүр, хуулиар энэ бүхнийг засахаас өөр аргагүй. Төрийн бүх тендер, худалдан авалт, хөрөнгө оруулалт зэргийг цалгардуулагчийг төрөөс салгаж, мэргэжлийн байгууллагаар шийдүүлж, олон нийтийн хяналтанд шилэн болгох хэрэгтэй хэмээн төрийн тэргүүн хэлээд байгаа. Үнэхээр ч Монгол төрд бугласан бүх ШАХААГ үлдэн хөөхгүй бол улс орны хөгжлийн тухай үглэж яриад хэрэггүй гэдгийг бодит нөхцөл байдал бэлхнээ харуулж буй.

ШАХАА гээд ярихаар хэн хүний толгойд Эрдэнэт үйлдвэр ордог гэхэд хэтрүүлсэн болохгүй. Улсын эдийн засагт жин дарах нөлөөллийг үзүүлж ирснийхээ хэрээр их мөнгөний эргэлт, үүц байж ирсэн тус үйлдвэрийг улстөрчид төдийгүй салбар салбарын нөхдүүд ШАХАА-ны үүр уурхай болгон ашиглаж ирсэн нь үнэн. Ямартаа л өдгөө гишүүнээр суугаа Д.Дамба-Очир гишүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна билээ. Эрдэнэт үйлдвэрийн худалдаа эрхэлсэн захирлаар ажиллаж байсан хүн ч мэдэж л байгаа л даа. Тэр хэлэхдээ "Намайг байхад ч тэр дуучид нь байна уу, бөхчүүд нь байна уу, УИХ-ын гишүүд нь ч байна уу төр гэсэн нэрийн дор шахаа гэрээ хийдэг байсан нь үнэн. Бүгдээрээ мэдэж байгаа. Би тав, зургаан жил ажиллахдаа гадаадад гаргадаг баяжмалын гэрээг нь сайжруулж, зардлыг нь буулган, импортын гэрээг нь бүгдийг цэгцэлсэн. Ингэснээрээ их олон хүний дургүйг хүргэсэн. Тийм ч учраас намайг ажлаа өг гэж шахсан. Үндсэндээ Эрдэнэтээс халагдаж, хөөгдөөд явсан. Яагаад вэ гэвэл би цэгцлэх гэж оролдсон, олон хүн идэж уудгийг хаах гэж оролдсон, тэгснээрээ өөртөө буруу зүйл хийсэн. Гэхдээ миний тухайн үеийн итгэл үнэмшил 40 гарч явсан залуу хүний хувьд шударга ажиллаж байж ирээдүйд нэр төртэй амьдрахыг илүүд үзэж байсан. Одоо ч энэ үзэл бодол маань хэвээрээ" хэмээн ярьжээ.

Үнэндээ бол "Эрдэнэт" үйлдвэр хяналтаа тогтоох гэж улайрдаг газар байсаар олон жил өнгөрч буй. Хэн сонгуульд ялна, тэр хүн Эрдэнэтээс идэж уудаг жишиг тогтож өдийг хүрсэн. Тиймээс ч Эрдэнэт болон бусад төрийн өмчит үйлдвэр, газруудыг шахааны обьект болгон ашиглаж ирсэн улстөрчид ШАХАА-ныхаа үүх түүхийг илчилж, үнэн замаар замнах цаг болсныг сануулмаар байна.

ШАХАА гэдгийг тодруулан тайлбарлавал, тухайн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлийн үнээс, жишиг өртгөөс хамаагүй өндөр үнээр нийлүүлж, зөрүүг нь өөрийнхөө хэтэвч рүү хийхийг л хэлээд байгаа юм л даа. Тэгэхээр энэ бол улс орны ирээдүй рүү хар ус цацаж байгаа л явдал юм. Тиймээс Монгол төрийн ШАХААЧ-дыг илчлэн, улмаар тэдний бусармаг үйлдлийг зогсоох ажлыг АТГ хиймээр байна. Үүнийг хийхгүй бол АТГ гэж байх хэрэг юу байна вэ?

Эх сурвалж: Зариг.мн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр