​Б.ГАЛСАНСҮХИЙН ЧӨЛӨӨТ СЭТГЭЛГЭЭ ХЭРЭЭС ХЭТЭРЧ, ХҮНИЙ АМЬДРАЛЫГ ТАМ БОЛГОНО ГЭЖ ЗАНАЛХИЙЛЭВ



Монголын сонсголгүй иргэдийн нийгэмлэгээс 29 дүгээр тусгай сургуулийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарласан. Хурлын зардлыг зохиолч Б.Галсансүх төлж, зохион байгуулж буйг Монголын сонсголгүй иргэдийн нийгэмлэгийн тэргүүн Т.Цэдэнбал хэлсэн. Харамсалтай нь чөлөөт сэтгэлгээний дууч найрагч ёсзүйн хэм хэмжээг тэс хөндлөн огтчиж орхих нь тэр. Хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах гэж бус халз тулаанд өмгөөлөгч Г.Батбаярыг дуудах нь хэвлэлийн хурал зарласны цаад гол учиг гэлтэй. Чөлөөт сэтгэлгээ нь хэрээс хэтэрч "Г.Батбаяраа дахиж надаар оролдвол үлдсэн амьдралыг чинь там болгоноо" хэмээн ил цагаан "заналхийлэв".

Хэрэг явдал иймдээ тулсны эхлэл нь өнгөрөгч сарын 27-нд хийсэн хэвлэлийн хурлын үед өгсөн мэдээллээс эхтэй. Тухайн өдөр Б.Галсансүх, өмгөөлөгч Г.Батбаярыг залилангийн гэмт хэрэгтэн хэмээн мэдэгдсэн. Харин өмгөөлөгч Г.Батбаяр, нэр төрд санаатайгаар ноцтой халдсан хэмээн цагдаагийн газарт өргөдөл гарган, 50 сая төгрөг нэхэмжилж буйгаа дуулгасан. Тухайн хүн нэр хүндээ хэрхэн үнэлэх нь тэр хүний л хэрэг. Өмгөөлөгчийн зүгээс, залилангийн хэрэг үйлдсэн, ял шийтгэл авсан тохиолдол байхгүй гэдгээ хатуухан мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гараагүй тохиолдолд хүнийг гэмт хэрэгтэнд тооцох нь хуулийн дагуу хориотой. Гэхдээ Б.Галсансүх гэм буруугаа дэнслэхээс илүүтэй их хэмжээний мөнгө төлөх хэрэгт унахаас эмээсэн бололтой.

Өмгөөлөгч Г.Батбаяртай холбоотой баримт материалыг дэлгэж тавилаа гэсэн ч эд мөрийн баримт үгүй ядаж өлгөж аваад лавшруулчихмаар мэдээлэл өгсөнгүй. Би Чингэлтэй дүүргийн цагдаа дээр мэдүүлэг өгөөд ирлээ. Өмгөөлөгч Г.Батбаяр гэж хүн намайг 29 дүгээр тусгай сургуулийн хүүхдүүдийг өмгөөлж хамгаалж хэвлэлийн бага хурал хийхдээ ор үндэсгүйгээр гүтгэн доромжилсон гэж 50 сая төгрөг нэхэмжилж, эрүүгийн хэрэг үүсгүүлэх гэж байна. Хүмүүс аливааг зоосны нүхээр хардаг болжээ. Зохиолч, яруу найрагч, сэтгүүлч хүнийхээ хувьд хэвлэлийн хуралд оролцсон биш эцэстээ хэрэгтэн болж, мөнгө нэхэмжлүүлэх маягтай боллоо хэмээн хэлсэн.

Ямартай ч мэдээллийн сургаар цугладаг хэвлэлийнхэн Б.Галсансүхийн хуралд төдийлөн ач холбогдол өгөөгүй бололтой цөөн хэдэн сэтгүүлч л ирсэн харагдсан. Түүнчлэн "Ноцтой мэдээ" сониныхоо борлуулалтыг сайжруулах гэж л шуугиан тарьж байна гэх хардлага явж байсныг энд тэмдэглэхэд илүүдэхгүй болов уу. Хэрвээ эл хардлага үндэслэлтэй бол Монголын сэтгүүлзүйн нэр хүндийг нэг хүний явуургүй ашиг сонирхлоос болж шалдаа буулгахыг хэвлэл мэдээллийн салбарынхан хэрхэн хүлээж авах бол. Хүүхдүүдийн эрх ашгийг өмгөөлж хамгаалах гэсэн Б.Галсансүхийн хандлага зөв боловч нотлох баримтгүйгээр бусдын нэр хүндэд халдах нь сэтгүүлзүйн зарчим яавч биш ээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18