​Д.СУГАР, Ч.ГАНЗОРИГ НАР МОНГОЛЫН НЭР СҮРИЙГ МУУ МУУХАЙТАЙ НЬ ХУТГАСАН УУ?



"Жаст"-ын өр төлбөр гэж яригддаг 109 сая ам.долларын хэмжээ 51 сая ам.доллар болж багассан гэх мэдээлэлтэй зэрэгцэн нэг зүйл анхаарал татаж буй нь уг өр төлбөрийг Ш.Батхүүгээс бус Монгол Улсын Засгийн газраас нэхэмжилж байгаа тухай мэдээлэл юм. Манай талаас шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргасан ч, баталгаа гаргаж өгсөн ГОК-ийн талын гарын үсэг хуурамч биш гэдгийг гадны шинжээчид тогтоогоод байхад бид яалтай билээ дээ. Нэг марзан юм хэлэхэд хуульч Т.Алтангэрэл Жаст-ын зээлэнд ГОК баталгаа гаргаж гарын үсэг зурсныг хуурамч гэж Монгол шинжээч тогтоосон бол олон улсын шинжээчид гарын үсэг нь мөн гэж тогтоосон тухай жиргээд авна лээ. Нэг бол манай шинжээчид төгсөрчихсөн хүмүүс болж таараад буй, эсвэл шинжээч нэртэй малтнууд гэж ойлгогдож байгаа юм.

Ямартай ч тэгээд Төрийн өмчийн Бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор "Энэ яригдаад байгаа өрийг Ш.Батхүү төлөх ёстой" хэмээсэн нь хэвлэлүүдээр цөөнгүй гарсан. Ш.Батхүү "Эрдэнэт" үйлдвэрийн зэсийн баяжмалыг барьцаалан "Стандарт" банкнаас зээл гаргуулсан, түүнийгээ өөрийн эзэмшлийн "Хадгаламж" банкаар дамжуулан авснаа хүлээн зөвшөөрч, хуулийн байгууллагаас ч үүнийг нь шалгаж тогтоон, түүнд зохих шийтгэлийг хүлээлгэсэн харагддаг ч, 109 сая ам.долларын өр төлөгдөөгүй. Гадны банк энэ мөнгийг Монгол Улсын Засгийн газраас нэхсээр байгаад асуудал байна.

"Стандарт" банк уг зээлийн асуудлаар Олон улсын Арбитрын шүүхэд хандсанаар "Эрдэнэт" үйлдвэр хариуцагчаар татагдаж маргаан өдийг хүрч байгаа юм. За тэгээд энэ маргааны иш үндэс нь Ч.Ганзориг, Д.Сугар нар билээ. С.Баярын нөмөр нөөлгөөр улстөрд хөл тавьж, "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирлаар очихдоо Н.Энхбаярын дэмжлэгийг аван угшил нь булингартаж үзсэн Ч.Ганзориг АН-ын үед ч хөл алдахгүйг чамгүй хичээсэн. Ямартаа л "Эрдэнэт" үйлдвэрийн даргаар 2012 онд улиран сонгогдсон ч, эрүүл мэндийн шалтгаанаар, өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байдаг. Гэвч тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн удирдлага байхдаа томоохон асуудлууд өдөөсний нэг нь Жаст-ын 109 тэрбумын өртэй холбоотой асуудал юм.

"Жаст" групп 2009-2010 оны хооронд "Английн "Стандарт" банкнаас гурван удаагийн гэрээгээр 109.9 сая ам.доллар зээлэхдээ "Эрдэнэт"-ээр батлан даагч хийлгүүлсэн гэх асуудал яригдсан бол Ш.Батхүү эрхэм энэ талаар ярихдаа "Манай групп "Эрдэнэт" үйлдвэрт шатахуун нийлүүлэх гэх мэт маш олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг. 1997 оноос хойш найдвартай хамтарч ажилласан учраас баталгаа гаргаж өгсөн. Би 2008 оны үйл явдлыг ярьж байна. Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар баталгаа гаргаж өгөх боломжтой гэсэн цохолт хийж өгсөн. Олон жил хамтарч ажилласнаа бодоод "Эрдэнэт" үйлдвэр баталгаа гаргасан. Үүнээс хойш "Стандарт" банк наас хэд хэдэн удаа зээл авсан. Бид сүүлд авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй нь буруутай" хэмээн хэлсэн байдаг.

Тэгвэл ТӨХ-ны дарга асан Д.Сугар хэлэхдээ "Өнгөрөгч 2007 оны арав болон арваннэгдүгээр сард нэг яриа болсон юм. Юу вэ гэвэл, "Улаанбаатар төмөр зам" ТӨХК санхүүгийн хүндрэлд орж "Эрдэнэт" үйлдвэрийн баяжмалыг зөөхөд саатал гарсан юм. Тэр үед "Жаст" групп "Эрдэнэт" үйлдвэрт шатахуун нийлүүлдэг байсан. Тус үйлдвэрийн баяжмалын гэрээ хэлцэлд ч энэ компани оролцож байлаа. Тухайн үед "Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирлаас Оросын талын захирал бид хоёрт хүсэлт ирсэн юм. Тэрхүү хүсэлтэд "Аж ахуйн хүндрэлээс гарах нэг арга байна. Жаст группийн борлуулалт, гэрээг нь барьцаа болгож аваад "Стандарт" банкинд баталгаа гаргаж өгье. Ингэснээр "Жаст" мөнгө олчих юм бол төмөр замыг хүндрэлээс гаргачихна" гэсэн асуудлыг тавьсан. Ингээд 2007 онд баталгаа гаргаж, Стандарт банкнаас 20 сая ам.долларыг "Жаст" групп зээлсэн юм. " гэсэн байгаа. Тэгэхээр энд нэг зүйлийг зориуд тодотгоход, Д.Сугар болохоор 2007 оны хэргийг яриад байгаа бол Ш.Батхүүгийн хувьд 2008 оны хэргийг ярьж байна гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр эндээс харахад Ч.Ганзориг, Д.Сугар нар Жастын холион бантантай яах аргагүй холбоотой. Гэхдээ тэд юу ч болоогүй аятай байцгааж буй бол Монголын төр засгийн нэр сүр гадаад ертөнцөд муу муухайтай холилдон яригдаж байна.

Эх сурвалж: Зариг.мн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 4 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 4 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 5 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 11 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 11 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 13 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25