Хилийн боомтоор тээвэрлэлт хийх үеийн халдвар, хамгааллын арга хэмжээг эрчимжүүллээ

М.Төгөлдөр
2020/11/14

Улсын Онцгой комиссоос “Хилийн боомтоор тээвэрлэлт хийх үеийн халдвар, хамгааллын арга хэмжээг эрчимжүүлэх” албан даалгаврыг гаргалаа. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 28 дугаар зүйл, Засгийн газрын 2020 оны 178 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга нар, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд аймгийн Засаг дарга нарт хилийн боомтын халдвар хамгааллын дэглэмийг эрчимжүүлэх, хилийн хяналтыг сайжруулж, тандалт судалгааг хийх гэсэн хоёр чиглэлд үүрэг чиглэл өгсөн байна.

Нэг: Хилийн боомтын халдвар хамгааллын дэглэмийг эрчимжүүлэх:

1.1 “Хилийн авто замын боомтоор улс хоорондын ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах түр журам”-н дагуу тусгаарлалтын бүс байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;  

1.2. Хилийн хяналтыг сайжруулж, тандалт судалгааг эрчимжүүлэх;

1.3. БНХАУ-аас импортолж буй түргэн гэмтэх, муудах бараа, бүтээгдэхүүнээс бусад ачаа барааг зөвхөн төмөр замаар тээвэрлэх, БНХАУ-ын Эрээн өртөөнд автомашинаас төмөр зам руу шилжүүлэн ачих арга хэмжээ авахыг Хятадын талтай хэлэлцэн шийдвэрлэх;

1.4. Экспортын ашигт малтмалын улс хоорондын тээвэрлэлт хийдэг аж ахуйн нэгжийн удирдлагуудын дотоодод тавих хяналтыг чангатгах, тээврийн хэрэгсэл, ачаа тээшийг ариутгаж, халдваргүйжүүлэх үйл ажиллагааг шаардлага хангасан нөхцөлд стандартын дагуу хийх;

1.5. Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд боомтоор нүүрсний экспортын  тээвэрлэлт гүйцэтгэж буй жолооч нарыг халдвараас хамгаалах тусгаарлалтын дэглэмийг чангатгаж, “Коронавируст халдварын үед уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг онцгой нөхцөлд зохион байгуулах түр журам”-д заасан халдвараас сэргийлэх дэглэмийг чанд мөрдүүлж, дотоодын болон улс хоорондын тээвэрлэлтэд ажиллаж буй жолооч нарыг хооронд нь харьцуулахгүй байхад хяналт тавьж ажиллах;

1.6. Экспортын ашигт малтмалын улс хоорондын тээвэрлэлт хийдэг аж ахуйн нэгжийн удирдлагуудын дотоодод тавих хяналтыг чангатгах, тээврийн хэрэгсэл, ачаа тээшийг ариутгаж, халдваргүйжүүлэх үйл ажиллагааг шаардлага хангасан нөхцөлд явуулах;

1.7.Хилийн боомтуудад эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг сайжруулан тээвэр хийж байгаа жолооч нарын эрүүл мэндэд хяналт тавих;

1.8. Хилийн авто замын боомтоор улс хоорондын ачаа тээвэрлэж байгаа тээврийн компаниуд жолооч нарыг амны хаалт, бээлий, халдваргүйжүүлэлтийн бодисоор хангах, халдвар хамгааллын дүрэм, журмыг мөрдүүлэх;

1.9. Жолооч нарыг коронавируст халдвар (Сovid-19)-ын оношлогооны шинжилгээг  түргэвчилсэн болон  полимеразын гинжин урвалын /PCR/-ын аргаар Хятадын талд хийсэн шинжилгээтэй дүнтэй уялдуулан хийж, хяналтыг тогтмолжуулах;

Хоёр: Хилийн боомтод ажиллаж байгаа албан хаагчдын ажлын нөхцөлийг сайжруулах:

2.1. Хилийн боомтод ажиллаж байгаа хил, гааль, мэргэжлийн хяналт, эмнэлгийн ажилтнуудыг халдвар, хамгааллын нэг удаагийн хувцас хэрэгслээр бүрэн хангах, хувцас өмсч, тайлах дадлага сургалт тогтмол зохион байгуулах;

2.2.Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа ажилтнуудын эрүүл мэнд, ариутгал халдваргүйтгэлийн дэглэм, хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахиулах, илүү цагаар ажилласны хөлс, урамшууллыг тооцож олгох зэргийг тусгасан байна. Эндээс татаж авна уу гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр