ОЮУТОЛГОЙ ЗЭРЭГ ТОМООХОН ОРД ГАЗРЫН ЭРЧИМ ХҮЧИЙГ ДОТООДООС ХАНГАНА ГЭВ



Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах "Туул голын дээгүүрх Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289 у/м төсөр бетон гүүр шинээр барих", "Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих" төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслүүдийг Засгийн газар хэлэлцэн дэмжлээ.

Засгийн газар, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд 2015 онд байгуулсан нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс 118 саяыг нь "Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих" төсөлд зарцуулах юм. Уг хэлэлцээрийг байгуулснаар Оюутолгой, Тавантолгой, Цагаансуварга зэрэг томоохон орд газрыг эрчим хүчээр хангахаас гадна Тавантолгой цахилгаан станц ашиглалтад орсон нөхцөлд хоёр талын эх үүсвэртэй болно гэж Засгийн газар тооцоолж байна.

Туул гол дээр барих Баянзүрхийн гүүр нь 1963, 1965 онд ашиглалтад орсон учир автозамыг өргөтгөж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах юм. Харин Сонсголонгийн гүүртэй холбогдож байгаа замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөхөөр төлөвлөж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 15 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 19 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18