​Олон арван хүүхэд нас барж, нөхөж баршгүй хүнд гарз тохиосон байхад юун 91,8 хувь гэж?



Эдийн засаг, нийгмээ хөгжүүлэх үндсэн чиглэл гээч юмыг жил бүр батладаг ч, гардаг үр дүн нь хангалттай биш гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөхгүй гээд яах билээ. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт 62,1 хувьтай гарчээ. Тэгвэл Үндэсний аудитын газраас эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаарх дүгнэлтийг гаргахдаа жил бүр л аргацаасан, мөлгөр дүгнэлтийг гаргадаг хэмээн үзэж буйгаа Л.Энх-Амгалан гишүүн хэллээ. Тэрбээр "Миний хувьд УИХ-ын гишүүн таван жил ажиллахдаа таван удаагийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй танилцаж байна. Жил бүр л аргацаасан, мөлгөр дүгнэлтийг Үндэсний Аудитын газрынхан гаргах юм" гэсэн юм. Мөн тэрбээр аудитын байгууллагын дүгнэлттэй санал нийлэхгүй олон зүйл байгааг хэлсэн. Аудитын байгууллагаас гарсан дүгнэлтэд 2016 онд эрүүл мэндийн салбарын зорилт 91,8 хувь биелсэн гэсэн байгааюм. Тэгвэл Л.Энх-Амгалан гишүүн "2016 онд улаанбурхан өвчнөөр олон арван хүүхэд нас барж, эцэг эхчүүдэд нөхөж баршгүй хүнд гарч тохиосон. Монгол Улсад анх удаа улаанбурхан өвчин ийм аюултай харанга дэлдэж байсан тохиолдол энэ юм.Сүүлийн 10 жилтэй харьцуулахад эх, нялхсын эндэгдэл өндөр түвшинд байлаа. Өнгөрсөн онд 79194 эх төрж, 39 эх нас барчээ. Ийм байхад яагаад 91,8 хувь гэж? хэмээн асууж байна.

Эх сурвалж: Зариг.мн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18