​Цэцэрлэгүүдэд мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байна



Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн 52, хувийн 70 цэцэрлэгийг хамруулсан шалгалтыг НМХГ-аас хийжээ. Хяналт шалгалтаар төрийн бус өмчийн 34 цэцэрлэгийн эрхлэгч Сургуулийн Өмнөх Боловсролын чиглэлээр мэргэжил эзэмшээгүй мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байсан байсныг Эрүүл Мэнд Боловсрол Судалгаа Хяналтын Хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш хэллээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн "Цасан гоо", Хан-Уул дүүргийн "Нарны хаан хүүхдүүд", Баянзүрх дүүргийн "Булганзул" гэхчлэн цэцэрлэгүүдийн эрхлэгч нар мэргэжлийн бус байжээ. Мөн шалгалтад хамрагдсан хувийн цэцэрлэгийн 72 хувь нь мэргэжлийн багшгүй, 59 хувь нь багшлах эрхгүй, 56 хувь нь туслах багшийн сургалтанд хамрагдаагүй багш нартай үйл ажиллагаа явуулж байжээ. За мөн шалгалтад хамрагдсан цэцэрлэгүүдийн 66 хувь нь ангид байгаа нэг хүүхдэд ногдох талбай нь эрүүл ахуйн нормоос 1.5-2.2 дахин их, 25 хувьд нь угаагуур, суултуур ариун цэврийн байгууламж стандартад нийцэхгүй байгаа нь тогтоогджээ.

Уг нь цэцэрлэгүүд тодорхой шалгуур, шаардлага хангасан хүмүүсийг авч ажиллуулах ёстой ч, хэрэг дээрээ мэргэжлийн бус хүмүүсийг ажиллуулах нь нийтлэг байгаа аж. Цэцэрлэгийн тусгай зөвшөөрөл авахдаа шаардлага хангасан хүмүүсийн дипломыг үзүүлж харуулж байгаад авчихдаг хэрнээ яг үйл ажиллагаа явуулах болохоороо мэргэжлийн хүн олдохгүй байна гэх шалтгаанаар өөр мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж байна гэлээ.

Түүнчлэн шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгахыг үүрэг болгожээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18