​Өттэй будаагаа өөд нь татаж сурталчилдаг Агь ХХК-ийг шалгахыг Мэргэжлийн хяналтаас шаардаж байна



"Тэсо"корпорацийн охин компани "Агь" ХХК Сакура, Слава будаа зэрэг шилдэг бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд нийлүүлж байна хэмээн өөрсдийгөө рекламддаг. Гэтэл учиргүй их магтсан сурталчилгаатай Слава брэндийн гурвалжин будаан дотроос нь өт хорхой гарч ирсэн талаар нэгэн хэрэглэгч гомдол гаргаад байгаа аж. Дараах бичлэгээс үзэхэд сүүнд будаагаа хийж дэвтүүлтэл дээр нь хорхойнууд хөвж гарч ирсэн байна.

Гол нь энэ бол хэрэглэгчдийн эрүүл мэндтэй шууд холбоотой асуудал. Тиймээс ч уг будааг Wellmart дэлгүүрээс худалдаж авсан хэрэглэгч дүүргийн мэргэжлийн хяналтад хандахад, тус байгууллагаас будаа зарсан дэлгүүрийг багахан хэмжээний мөнгөөр торгоод өнгөрсөн байна. Харин будааг гаднаас оруулж ирээд өөрсдөө савлаад дэлгүүрт нийлүүлсэн "Агь" ХХК-тай хэн ч хариуцлага яриагүй нь анхаарал татаж буй юм.

Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн худал сурталчилгаа цацчихаад, итгэж худалдаж авсных нь хариуд ам руу нь өттэй будаа хийж буй бол Агь ХХК-нд хариуцлага хүлээлгэх ёстой юм. Эрүүл мэнд гэдэг бол хамгийн чухал асуудал. Энд ханцуй нь урагдсан цамц худалдаж авсан тухай яриагүй. Хүний ходоодонд орж хоол болох ёстой будааны тухай ярьж байна. Тиймээс холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагаас Агь ХХК-д шалгалт оруулж, хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна.

Эх сурвалж: Зариг.мн


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18