Сонордуулга: АН сонгуультай холбоотой хууль бус баримт, нотолгоог урамшуулан авна

М.Төгөлдөр
2020/10/14

                                                                                  Сонордуулга

Сүүлийн үед сонгуулийн хуулийг зөрчсөн маш ноцтой үйлдлүүд их гарлаа. Харамсалтай нь сонгуулийн ерөнхий хороо, нийслэлийн сонгуулийн хороо, сонгуулийн хуулийн хэрэгжилтийг хангах хамаарал бүхий байгууллагууд үл тоон, эрх баригчдад үйлчилж байгаа нь илэрхий байна.

Төрийн эрхийг хууль бусаар авах, сонгуулийн саналын хайрцагт гаднаас нөлөөлөх талаар монгол ардын намын нэр дэвшигчид, бүлэг хүмүүстэй наймаалцаж, тохиролцсон явдлыг шүүхээс урьтаж мэргэжлийн байгууллагаар дамжуулан залилангийн хэрэг хэмээн дүгнэлт гаргалаа. Мөн санаатайгаар нэг хаяганд олон сонгогч бүртгэх гэх мэт маш олон зөрчлийг огтхон ч шийдвэрлэхгүй байсаар саналт хураалт явуулах гэж байна.

Ийм учраас ардчилсан намын зүгээс ардчиллын үнэт зүйл болсон сонгох, сонгогдох эрхийг хамгаалах, нутгийн өөрөө удирдах байгууллагыг хууль ёсоор байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах сонордуулгыг гаргаж байна.

Сонгогч та  сонгуулийн санал өгөхдөө дараах зүйлийг анхаарна уу.

  • Сонгогч таны саналыг хууль бусаар худалдаж авахыг оролдох
  • Хаягийн зөрчилтэй иргэнээр санал өгүүлэхийг завдах /нэг хаяган дээр үндэслэлгүй олон хүн бүртгэлтэй байх/ 
  • Нас барсан болон гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэний өмнөөс санал өгөх
  • Нэг хүн олон дахин санал өгөх

Иргэний үнэмлэхгүй иргэнээр хурууны хээгээр санал өгүүлэх

Сонгуультай холбоотой хууль бус үйл ажиллагаа болон нотолгоонд тулгуурласан баримт өгсөн иргэний мэдээллийг сонгуулийн хуулинд заасан дүнгээс 2 дахин үнээр өсгөж урамшуулж авна.

Утас: 98061206, 11-321204

                                                                                   Ардчилсан нам




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр