Нийслэлд шахмал түлш борлуулах 1000 цэг ажиллана

М.Төгөлдөр
2020/10/06

“Энэ өвөл зорилтот бүлгийн 10 мянган айлд сайжруулсан шахмал түлшийг үнэ төлбөргүй олгоно”

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал “Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн халамжийн газар, “Тавантолгой түлш” компани зорилтот бүлгийн айл өрхүүдэд сайжруулсан түлш үнэгүй олгох ажлыг зохион байгуулж байгаа. Энэ өвөл зорилтот бүлгийн 10 мянга орчим айл өрхөд сайжруулсан шахмал түлш үнэ төлбөргүй олгоно.Түүнчлэн 9-11, гурав болон дөрөвдүгээр сард зуухны таталт бага байдаг тул түлшний шаталтаас үүдэлтэй угаарын хий ихсэх хандлагатай байдаг. Иймээс  холбогдох хүмүүс урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулж, айлуудаа шалгаж байгаа” гэлээ.

“Тавантолгой түлш” компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар  “Тавантолгой түлш” компанийн Баруун бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр 13 шугамтай, жилд 600 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор зургаан шугамаар сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж байгаа бөгөөд энэ сарын 15-наас бүрэн хүчин чадлаараа ажиллана. Нийслэлийн зургаан дүүргийн 71 агуулах болон үйлдвэрт 84 мянга гаруй тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн. Харин мидлинг буюу түүхий эдийн нөөц дундын агуулахад 386 мянган тонн, баруун бүсийн үйлдвэрт 32 мянга, зүүн бүсийнхэд 2000 тонн болжээ. “Шахмал түлшний борлуулалтын цэгийн тоо өнгөрсөн онд 400 байсан бол энэ жил 1000 болгоно. Мөн 500 өрхийн дунд нэг байсан цэгийг энэ жил 200 өрхөд нэг байхаар тооцоолж 11 бааз, 550 савлагч ажиллуулна” гэв.

Мөн угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс төрийн 6000 орчим албан хаагч төвийн дүүргийн гэр хорооллын айл өрхийн угаарын хий мэдрэгч хэвийн ажиллаж байгаа эсэх, яндангаа хөөлсөн эсэх, зуух пийшингийн аюулгүй байдлыг шалгаж байгаа юм байна.

Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа “Шахмал түлшний тухайд өвлийн бэлтгэл бүрэн хангагдаж байна. Толгойт дахь баруун бүсийн үйлдвэрийн бүх шугамаа засварт оруулсан. Одоо бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ. Баруун бүс дөрвөн үйлдвэр 12 шугамтай. Налайх, Багануур дүүргийн иргэдийг шахмал түлшээр хангахаар зүүн бүсэд Налайх, Төв аймгийн заагт үйлдвэр байгуулж, ашиглалтад оруулсан. Хүйтний эрч чангарах үед хэрэглэхээр 84 мянган тонн түлш нөөцлөөд байна. Энэ сарын 15 хүртэл энэ нөөцөө нэмнэ. Ес эхлэхээр, өвлийн ид хүйтэнд үүнийг хэрэглэх юм.  Борлуулалтын цэгүүдэд нийлүүлэх түлшний хэмжээнд хязгаар бий. Нэг цэг маш их хэмжээний түлш захиалах боломжгүй. Өмнөх жилийн мэдээлэлд үндэслээд, нэг цэгт өдөрт хэдэн тонн түлш байхад хангалттай гэсэн хязгаар тогтоосон. Нэг цэгт түлш илүүдэж, нөгөө цэгт дутаахгүйн тулд ийм хязгаар тогтоосон юм” гэлээ.

Ямартай ч энэ өвөл иргэдийн шүүмжлээд байсан сайжруулсан түлшний хангалт муу, нийлүүлэлт бага гэх асуудал цэгцэрч, шахмал түлш борлуулах цэгийг 1000 болгож, дүүрэг бүрт 60 мянган тонн сайжруулсан түлш нөөцөлж, түлшний хомсдол үүсэхгүй гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр