Нямдоржийн Анхбаярын Тагнуулын байгууллагад үлдээсэн бичиг хаачив?

М.Төгөлдөр
Өчигдөр

ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр Австралийн Холбооны улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдохоосоо өмнө ГХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байв. Энэ албыг хашиж байхдаа буюу 2019 оны нэгдүгээр сарын 15-нд Тагнуулын ерөнхий газрын Тамгын газрын дарга Э.Эрдэнэд 08/248 тоот албан бичгийг хүргүүлжээ.

Уг албан бичигт “ОХУ-ын Улаан-Үд хотод худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан Т.Мөнхбат, мөн иргэн Э.Оргил нар Чех улсаас ХБНГУ руу зөвшөөрсөн хэмжээнээс хэтэрсэн хэмжээ бүхий эм, эмийн бэлдмэлийг дипломат дугаар бүхий автомашинаар тээвэрлэж байгаад баригдан хоригдож байна. Ийм төрлийн хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр тус яам шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж буй боловч дипломат албанд ажилладаггүй иргэд энэ төрлийн зөрчил гаргах нь “түлхүүтэй” байна. Иймд энэ асуудлыг газар дээр нь нягтлан шалгах, зохих улсын хууль хяналтын байгууллагаас мэдээлэл авах, хамтран ажиллах, өнөөгийн байдал болон цаашид авах арга хэмжээний талаар дүгнэлт, санал боловсруулах чиг үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг байгуулах саналыг үүгээр хүргүүлж байна. Энэ саналын хариу болон дэмжсэн тохиолдолд ажлын хэсэгт орох албан хаагчдын талаарх мэдээллийг ирүүлэх арга хэмжээ авна уу” гэжээ.

Түүний бичигт дурьдагдсан Т.Мөнхбат, Э.Оргил нар, хэрэв Э.Оргил жирийн иргэн бөгөөд жолоочоор дагаж явсан бол Т.Мөнхбат дипломат албаны ажилтан мөн үү? Мөн бол ГХЯ-аас томилогдсон уу. Эсвэл 2016 оны зургадугаар сард 12 мянган хайрцаг тамхитай Москвагаас Ромыг зорьж яваад Украин-Румыны хил дээр баригдаж Украины хилчдээр “Live” хийлгэж баригдсан Д.Дөхөмбаяр гуайн адил өөр салбарын яам, эсвэл МҮХАҮТ-ээс Улаан-Үд хотын худалдааны төлөөлөгчөөр томилогдсон юм болов уу? Энэ бүх эргэлзээг агуулсан салаа утгаар уншигдаад байгаа юм. Хэрэв ГХЯ-аас өөр байгууллагаас томилогдсон бол энэ бүхнийг яаралтай цэгцлэх шаардлагатай болжээ.

Ямартай ч Т.Мөнхбат, Э.Оргил нарын шүүх хурлын талаарх мэдээ ойрын өдрүүдэд дуулиан тарих болсон. Гэвч дуулианы салхи хавьгүй эрт эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл 2018 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр ОХУ дахь Монголын Дипломат төлөөлөгчийн газарт ажилладаг гэх Түгдэнгийн Мөнхбат /паспортын дугаар D0008145/ Эрдэнэбаатарын Оргил /паспортын дугаар D0033462/ нар Чех улсаас ХБНГУ руу дипломат дугаартай /089D93 77/ машинаар зорчиж байгаад хууль хяналтын байгууллагынханд саатуулагдсан байдаг.

Тэднээс илэрсэн “бараа” нь янжуур биш. “Олон улсын хяналтад байдаг мансууруулах зүйл, сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийн жагсаалтад 1971 оны конвенцийн IV жагсаалтаар орсон, янз бүрийн гаралтай нойргүйдэл, сэтгэхүйн зарим өвчинд хэрэглэгдэнэ гэсэн заалттай. Тиймээс “зөвшөөрөгдсөн хэмжээнээс их” гэх Н.Анхбаяр даргын бичигт дурдсан нь “зөөлрүүлсэн” тайлбар юм.

Мөн тэдний унаж явсан ОХУ-ын дипломат дугаартай автомашины бичиг баримт хуурамч байсан бөгөөд Москва дахь “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөгчийн газрын тэргүүн Б.Батхуягийн эзэмшдэг албаны автомашин юм байжээ. Б.Батхуягийг Бельгид амрах хойгуур автомашин нь “гэмт хэрэгт холбогдчих” нь тэр.

Энэ талаар бас нэг албан мэдэгдэл байдаг нь ОХУ-д Элчин сайд асан Б.Дэлгэрмаагийн 2019 оны гуравдугаар сарын 23-нд гаргасан мэдэгдэл юм.

Тэрбээр Дипломат автомашины “089” дугаар бүхий кодтой бүртгэлийн дугаарыг ОХУ-ын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй Москва дахь Монгол Улсын ЭСЯ, Улаан-Үд дэх ЕКГ, Эрхүү дэх ЕКГ, Кызыл дэх ЕКГ-т эзэмшиж буй автомашинд олгодог бөгөөд дээрх мэдээлэлд харуулсан “089 193 77” дугаартай автомашин нь тус ЭСЯ-нд хамааралгүй, уг дугаарыг хуурамчаар үйлдэж ашигласан болохыг холбогдох байгууллагууд тогтоосон. Монгол Улсын хоёр иргэн “089 193 77” хуурамч дугаартай автомашин жолоодож яваад ХБНГУ-д саатуулагдаж, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа талаарх албан ёсны тайлбарыг зохих байгууллага нь хийнэ гэдэгт итгэлтэй байна. Хуулиар олгогдсон албаны нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаж байгаа эдгээр үйлдлүүдийг шалгуулах, холбогдох арга хэмжээ авах талаар хууль, хяналтын байгууллагад хандсан болно” гэж мэдэгдсэн нь мөн л Ч.Мөнхбат, Э.Оргил нарын тухай байлаа.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар үүний өмнө Турк дэх Консулын газрын ажилтан болон түүний жолооч нарын 70 кг героиныг баригдсаны дараахан “2019 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр ГХЯ-аас холбогдох байгууллагуудад хандаж Европт байгаа манай Элчин сайдын яамдууд руу чиглэсэн үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна гэдэг хүсэлт тавьсан гэж ярьсан. Түүний хэлсэн бичгийн бас нэг хувилбар нь ийнхүү тус яамны ТЗУГ-ын даргын албан бланкаар Тагнуулын ерөнхий газарт хүргэгдсэн аж. Дээрх шалгалтын мөрөөр Унгар, Турк зэрэг хэд хэдэн оронд хяналт шалгалтын ажил хийсэн боловч баттай эх сурвалжийн мэдээлснээр онилсон этгээдүүд байраа сэлгэж мултарч амжсан гэдэг. Энэ нь тухайн газар нутагт шалгалтын баг очиж буйг урьдчлан мэдээлсэнтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж буй юм билээ.

Цаашид юуны өмнө дипломат паспортыг тоолох, хураагдсаных нь түүхээр мэдээллийн сан үүсгэх, өмнө нь ямар нэг байдлаар хууль бус наймааны хэрэгт нэр холбогдсон төдийд тухайн хүнийг аль ч шатны дипломат албанд томилж ажиллуулдаггүй байхыг нөхцөл байдал шаардаж байна. Мөн томилохдоо хэн, яагаад томилсон тухай мэдээлэл нууцлагдмал нь хариуцлага тооцоход саад болж байна. Шалгалт хийхдээ хайнга хандсан албан тушаалтнаас эхлээд улстөржсөн томилгоо, ямар хариуцлага, ял шийтгэл хүлээсэн нь тодорхой бус байгаа нь дахин ийм хэрэг гарах болон Гадаад харилцааны яамны нэр хүндийг унахад нөлөөлж буйг Д.Цогтбаатар сайд анхааралдаа авч ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Эцэст нь хэлэхэд эдүгээ Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Анхбаярын хувьд тухайн үед Тагнуулын ерөнхий газарт хамтран ажиллах албан бичиг хүргүүлж байсан бол эдүгээ тухайн гэмт хэргийн хамгийн ноцтой, голомтод ажиллаж байгаагийн хувьд Монголын дипломат албаны нэр хүндийг унагаах болсон хууль бус наймааны талаар дорвитой алхам хийнэ гэсэн хүлээлттэй байна.

У.Оргилмаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 6 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 6 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 9 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 9 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 9 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 23 цагийн өмнө
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр