Зургадугаар ангийн сурагч Г.Даваадорж гэж хүү тавдугаар сарын 8-ны 13 цагийн үед хичээлдээ явна гэж гэрээсээ гараад ор сураггүй алга болжээ. Хүүгийн ар гэрийнхэн сошиал хуудсаар уг мэдээллийг цацсан бөгөөд хүүг үзсэн харсан хүмүүс яаралтай холбоо бариач хэмээн хүсч байгаа аж.
Хүүгийн гэр бүлийнхэн нь цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс уг асуудлыг шалгаж байгаа юм байна.
Хүүг харсан үзсэн хүн 99552018, 99258500, 99006260 дугаарын утсаар холбоо барьж мэдээлэл өгч болох юм байна.
Эх сурвалж: Зариг.мн
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна