Шинээр ипотекийн зээл авах иргэдийн хүүг зургаан хувь болгох асуудлыг чуулганаар хэлэлцэнэ

6 цагийн өмнө

Барилга, хот байгуулалтын яамны ахлах мэргэжилтэн Э.Батболд ипотекийн зээлийн найман хувийг зургаан хувь болгох судалгаа, тооцооны талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 4.9 их наяд төгрөгийг 100,000 гаруй зээлдэгчид найман хувийн хүүтэй олгосон. Зээл авсан хүмүүсийн материалыг судлаад үзэхэд дийлэнх нь сарын хоёр сая төгрөгөөс дээш орлоготой, сард дунджаар 681,000 төгрөг төлж байгаа иргэд голдуу байна.Эндээс харахад улсын дундаж өрхийн орлого болох 1.3 сая төгрөгөөс доош орлоготой иргэд ипотекийн хөтөлбөрт хамрагдаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, ипотекийн зээл зорилтот бүлгийнхэнд хүрч чадахгүй байна гэж үзэж байгаа.

Тиймээс ажлын хэсгээс хүүг бууруулбал ипотекийн зээлд зорилтот бүлгийнхэн хамрагдах боломжтойг тооцож үзсэн. Тодруулбал, ипотекийн зээлийн хүүг зургаан хувь болгон бууруулж, зээлийг үргэлжлүүлэх судалгаа, тооцоог гаргаад байгаа юм. Гэхдээ орон сууцны зээл шинээр авахад зургаан хувийн хүүтэй зээл олгоно.Харин найман хувийн зээлтэй иргэд зээлээ төлж дуусаад, дараагийн орон сууцаа авахад зургаан хувийн хүүтэй зээл авах боломж нь нээлттэй” гэв.Орон сууцны ипотекийн зээлийн найман хувийн хүүг бууруулах асуудлыг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 1 цагийн өмнө
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 1 цагийн өмнө
Л.Гантөмөр: Төрийн ордонд нэг удаа хоол идэхэд 25 мянган төгрөг 1 цагийн өмнө
ОБЕГ: Увс аймагт шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа хүндрэлтэй байна 1 цагийн өмнө
Н.Алтаншагай: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох хэрэгтэй 1 цагийн өмнө
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг долоо дахь өдрөө хайж байна 4 цагийн өмнө
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй 6 цагийн өмнө
ЦЕГ: Toyota Prius автомашин ус зайлуулах хоолой мөргөж, онхолдсон ослын улмаас 15 болон 16 настай хоёр охин амиа алдсан 7 цагийн өмнө
А.Чагцал: Хөхний хавдрын гуравдугаар шатанд хүрсэн байсан ч амьд байгаадаа талархаж байна 7 цагийн өмнө
Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 7 цагийн өмнө
Нярайн булчин чангарлаас сэргийлэх нь 21 цагийн өмнө
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 22 цагийн өмнө
Ч.Лодойсамбуу: Эрх баригчдыг дуу хоолой болдог МҮОНРТ-ийн төсвийг яагаад хоёр дахин нэмэгдүүлэв? 22 цагийн өмнө
Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ 22 цагийн өмнө
А.Ганбаатар: Факторингийн хууль зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ 23 цагийн өмнө
Сарын 4.5 хувийн хүү хэтрүүлсэн ББСБ-уудын тусгай зөвшөөрлийг цуцална Өчигдөр
Чингис хаан ба монголчуудын ертөнц үзэсгэлэнг Берлин хотноо нээлээ Өчигдөр
Н.Учрал: "50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэллээ Өчигдөр
Хадгаламжийн даатгалын тогтолцоо: Санхүүгийн тогтвортой байдлын баталгаа Өчигдөр