​С.ЖАВХЛАН ГИШҮҮН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХУУРАЙ АГСАМ ТАВЬСАН ГЭВ



УИХ-ын гишүүн С.Жавхлан ууртай байна. Тэрбээр Ерөнхийлөгчид нэлээд уурлаж байгаа аж. Ямартаа л "Оюутолгойг канадчууд "дээрэмдэж" байхад, Тамсагийн ордыг хятадууд "эзэгнэж" байхад энэ улсын "хойд эцэг" Элбэгдорж чи хаана байсан юм бэ. Улаан цайм дээрмийг өөгшүүлж улсаараа нэг алхам урагшилсан хэмээн бахархаж байсан билээ. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг яасан их өмөөрнө вэ. "Та дээрэмдчихлээ" ч гэх шиг. Монголын ард түмэн дээрэмчин гэж үү." хэмээн уурсангуй бичиж байхав. Мөн тэрбээр "Өнгөрсөн найман жилд Ц.Элбэгдоржийг хагартлаа баяжсан гэдэг. Сонгуулиар л гэхэд нэг солиотой баян 20 сая ам.доллар бэлэн аваачиж өглөө гэж шуугисан. Мөнгөө хаана нуухаа мэдэхээ байгаад уран зураг хүртэл худалдаж авч онигоонд орсон билээ. Ашгүй түүнд мөнгөө нуух боломж олдсон. Тэр нь Эрдэнэтийн 49 хувь байлаа. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг 24-35 насны таван залуу 500 сая ам.доллар (100 сая ам.долларыг нь авилгалд өгсөн) худалдаж авсан байдаг. Тэдгээр залуусын ард талд Ц.Элбэгдорж, Зам тээвэр, хөгжлийн яамны сайд Д.Ганбат нар байгаа. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хамгийн том хувьцаа эзэмшигч нь Ц.Элбэгдорж. Нөгөө дөрөв нь 9, 5, 10, 13 хувьтай юм билээ.Тэгэхээр Ц.Элбэгдорж Эрдэнэтийн 49 хувиа "Дээрэмдүүлчихлээ" гэж УИХ-ын чуулган дээр хуурай агсам тавих нь зөв. Хөрөнгөө алдсан хүний уур бухимдал, тэвчээр алдалт тэндээс харагдаж байна лээ. Харин ард түмэн тэвчээртэй, хонь шиг учраас баялагаа цөлмүүлж байхдаа чимээгүй байсан. Ард түмний өмч албан тушаалтны өмч хоёр өөр юм." хэмээн бичжээ. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үнэхээр С.Жавхлан гишүүний хэлээд байгаа учир шалтгаанаар хуурай агсам тавьсан уу гэдэгтээ хариу өгөх болов уу.

Эх сурвалж: Зариг.мн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18