БАРИМТ: Ковидын хандивын мөнгөөр дарга нар өөрсдийгөө шагнажээ

М.Төгөлдөр
2020/09/11

2020 оны 05 дугаар сарын 06-нд Чингэлтэй дүүрэгт  “Коронавируст /Covid-19/ цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн дадлага, сургууль зохион байгуулагдаж байсан юм.  Энэ үеэр  хөл,  хориог  амжилттай зохион байгуулж, санаачлага гарган ажилласан гэх үндэслэлээр албан тушаалтнуудыг Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан  С.Амарсайхан захирамж гарган тус бүрт нь  1.000.000 төгрөгийн мөнгөн шагнал,  урамшуулал олгосон баримтыг дэлгэж байна.  Ингэхдээ Онцгой комиссын дансанд төвлөрсөн хандив тусламжийн орлогоос гаргахыг үүрэгдэж, түүгээр зогсохгүй нутгийн захиргааны байгууллага, дүүрэг хороо, харьяа хэлтэс, алба, албан тушаалтныг байгууллагын хэмжээнд төсвийн зохих зардлаас шагнаж урамшуулахыг нутгийн захиргааны байгууллагын дарга нартаа даалгасан байх юм. Хотын захирагчийн захирамжаар тухайн үеийн Нийслэлийн засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ц.Уртнасан тэргүүтэй нийт 21 албан тушаалтныг Улсын Онцгой Комиссын дансанд төвлөрсөн хандиваас 21 сая төгрөг гаргуулан урамшуулсан баримтыг нийтэлж байна.  Зориулалт ёсоор бол уг хандивын мөнгө нь гамшгийн бэлэн байдлыг хангахтай холбоотой хүн хүч, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлд зарцуулагдах ёстой байтал дарга нар нэгнээ санаачлага гаргаж, арга хэмжээ зохион байгуулсан гэж урамшуулдаг мөнгөн урамшуулал биш юм.  



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 11 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 15 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 18 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 18 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18