REC ХХК НИЙСЛЭЛИЙН ХОТ БАЙГУУЛАЛТ, ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗРЫГ ӨМНӨӨ СӨХРҮҮЛСЭН ҮҮ?

О.Шүрэнцэцэг
2017/06/05


Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газрыг өмнөө сөхрүүлсэн "Rec" ХХК-ийн захирал П.Эрдэнэхүү гэж этгээд гэмтэж бэртсэн хүүхдүүдийг үл тоодог тухай мэдээлэл бий. Уг асуудалд Улаанбаатар хотын засаг дарга Сундуйн Батболд анхаарал тавьмаар байгаа юм. Хан-Уул дүүргийн 4-р хороо Шинэ Өргөө хорооллын хүүхдүүд хүүхдийн тоглоомын талбайгүйн улмаас машины зам дээр тоглож байгаад авто осолд өртсөн хэд хэдэн тохиолдол гарсан байдаг. Шинэ өргөө хороолол нь баригдаад удаагүй байгаа 1080 айлын хороолол юм. Анхны төлөвлөлтөөрөө 70%-ийн ногоон байгууламж, 2-3 хүүхдийн тоглоомын талбай, усан оргилуур зэрэг бүх орчныг бүрдүүлсэн анхны А3 стандартын хороолол баригдахаар төлөвлөгдөж, оршин суугчдыг тэрхүү төлөвлөсөн танилцуулгадаа итгүүлэн байраа худалджээ. Гэтэл бодит байдал дээр нөгөөх танилцуулга зураг дээрх бүхэн байгаагүй тул хүүхдүүд тоглоомын талбайгүй учраас машинтай зэрэгцэн тоглож, улмаар осол аваарт орсон явдал цөөнгүй байна. Оршин суугчид эрхээ хамгаалах үүднээс өмнөх засгийн үеэс эхлэн тэмцэж ирсэн ч, өнөөг хүртэл эрх мэдэлтнүүд асуудлыг нь шийдвэрлэж өгөхгүй байгаад гомдолтой байгаагаа хэлсээр байгаа юм. Тэд өмнөх засгийн үеийн эрх мэдэлтнүүд, хотын удирдлагуудыг REC ХХК-ийн захирал П.Эрдэнэхүүгийн халаасанд орсон гэж үзэж буйгаа хэлдэг. Байр зарагдан оршин суугчид орох үед Нийслэлийн Ерөнхий Төлөвлөлтийн Газраар тус хотхоны ерөнхий төлөвлөгөөг өөрчлүүлэн хүүхдийн тоглоомын талбай, усан оргилуур, ногоон байгууламж барих газрууд дээрээ өөр зориулалтын барилга барихаар өөрчлүүлж, барилгын суурь цутгаж эхэлсэн байдаг аж. Түүнчлэн өнөөдрийн байдлаар барилгын ажил явагдаж буй бөгөөд яг хажууд нь байгаа бусад барилгад ан цав, цууралт үүсээд байгаа аж.

Иргэд, оршин суугчид Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анарт хандан хүсэлт гаргасан байдаг. Тэд 3200 хүүхдийн төлөө шийдвэрийг өөрчилж өгнө үү гэж хүсч байгаа юм байна. Оршин суугчдын хувьд төрийн хяналт тавьдаг зөвшөөрөл олгодог мэргэжлийн байгууллагуудад удаа дараалан гомдол гаргасан ч авч хэлэлцэлгүй өдийг хүрээд байгаа юм. Хүүхдийн тоглоомын талбайн газар дээр хашаа барьж хязгаарлалт хийхэд оршин суугчид Барилгын төлөвлөлт гүйцэтгэлд хяналт таввдаг Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газарт 2016 оны 4 дүгээр сард гомдол гаргахад "дороо машин зогсоол дээрээ хүүхдийн тоглоомын талбай бүхий байгууламж баригдах зөвшөөрөлтэй" гэж хариу өгсөн бөгөөд, газраа ухан сууриа цутгаж эхлэхэд нь оршин суугчид эсэргүүцэн, тус суурийн зураг төслийг барилгын холбогдох хүмүүст үзүүлэхэд "Гаражийн суурь биш барилгын суурь" гэдгийг хэлж өгсөн аж.

Үүний дараа дахин Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний Газарт хандахад хоёр сарын дараа хариуг нь өгсөн бөгөөд ингэхдээ "ерөнхий төлөвлөгөө өөрчлөгдсөн, таван давхар барилга барихаар барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлөө авсан" гэсэн хариуг өгсөн байдгийг zindaa.mn сайтад гарсан мэдээлэлд дурджээ. Тэгэхээр Улсын Их хурлын сонгуулиас өмнө амжиж хотхоны ерөнхий төлөвлөгөөг нууцаар, хууль бусаар өөрчлүүлсэн харагдаж байгаа юм.

Тэрчлэн Шинэ өргөө хорооллын оршин суугчид ихэд бухимдалтай байгаа ажээ. Оршин суугч Э хэлэхдээ "Шинэ Өргөө хорооллын захиалагч REC компани нь анх бидэнд байраа зарахдаа хүүхдийн тоглоомын талбай барьж, маш сайхан тохижуулж оршин суугчдийн амгалан тайван байдлыг бүрдүүлнэ гэж "байраа зарсан боловч тэр амлалтандаа хүрээгүйгээр барахгүй амлалт нэхсэн оршин суугчдаа үгээр дайрч доромжлон гардаг энэ байгууллагыг шалгадаг мэргэжлийн байгууллага гэж байдаг бол ажлаа хиймээр байна." гэсэн бол Оршин суугч Б "Хүүхдийн тоглоомын талбайн газрыг 2016 оны 4 дүгээр сард хашаа бариад оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарахад захиалагч REC ХХК-ийн захирал П.Эрдэнэхүү ирээд дороо гараж дээр нь тоглоомын талбайгаа баринаа энэ зундаа дуусгана та бүхэн хүлээж бай гэж оршин суугч биднийг тайвшруулаад явсан. Тухайн үед хашаагаа барьсан боловч ажил нь эхлэхгүй явсаар байгаад 8 сарын дундуур ажил нь эхэлсэн бөгөөд хийгдэж байгаа суурийн ажилтай танилцахад энэ нь гаражийн суурь биш барилгын суурь болох нь тодорхой болсон. Ингээд бид дахиад НЕТГазарт хандсан боловч хариу маш удаж гарсны эцэст төлөвлөлт өөрчлөгдсөн барилга баригдаж байгаа гэсэн хариуг бидэнд өгсөн" хэмээн хэлж байгаа бол оршин суугч Ц " Оршин суугчид сошиал сувагуудаар нэг нэгээрээ бичихээр байр хариуцсан Аж Богд Инженеринг ХХК /контор/, болон захиалагч REC ХХК-ний хүмүүс залгаж дарамталдаг ийм л байдалтай байна. Дээрээс нь байрны мөнгө гэж маш их мөнгө хураадаг боловч юунд зарцуулдаг талаар хэнд ч ямар ч тайлан өгдөггүй ШӨХТГазарт удаа дараа хандсан боловч бас л шалгаж өгөхөөс татгалзаж манайд хамаагүй мэтээр тайлбар өгдөг. Мөнгө, Эрх мэдэлтнүүдийн өмнө шударга ёс үнэ цэнэгүй болсон юм байна. " хэмээн хэлж байгаа юм.

Эх сурвалж: Зариг.мн



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 8 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 8 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 11 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 11 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 11 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр