ДҮҮРГҮҮДИЙН ГАЗРЫН АЛБАДЫН БАЙЦААГЧИД ТӨРИЙН НЭР БАРЬЖ АШИГ ОЛДОГ УУ


Төрийн нэртэй боловч хувийн ашиг сонирхлын талбар болсон газар бол дүүргүүдийн газрын алба байдаг. Гайгүйхэн газар олдвол өөрийн хамаатан садан, найз нөхөддөө хэдэн цаасаар солиод л өгчихдөг. Баянзүрх дүүргийн газрын албаны ажилтан О.Алтанхүү нь гэгч нь төрийн албыг ашиг олох хэрэгсэл болгон ажилладаг зальтай эр юм. Тэр өөрийн найз хятад иргэн Жан Овогтой Солонго гэгчтэй хуйвалдан иргэн Б.О-гийн газрыг Солонгын нэр дээр зүгээр л шилжүүлээд биччихсэн. Бусдын эзэмшлийн газрыг хүний нэр дээр хууль бусаар шилжүүлэн албан тушаалын авлигын, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон ч хууль шүүхийнхнээр гүйж хэргээ хаахыг оролдож байгаа гэнэ.

Хятадууд Монголын төр засгийг хахуульдан залилах хууль, цагдаатай нь худалдаж авах бохир ажилд гаршиж байна. Гэтэл манайхан нүдэн балай чихэн дүлий. Дээрээс ямар заавар ирнэ түүнийг дагадаг сургуультай амьтад.

Энэ хятадууд чинь монголд юу ч үгүй ирж газар өмч, хөрөнгө, баялгийг бага багаар булааж авсаар О.Алтанхүү мэтийн авлигачдыг худалдан аваад, улам бүр даварч Монгол Улс чинь гадны нөлөөнд тусгаар улс байхаа болих цаг ирж байна шүү.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс О.Алтанхүү, Жан овогтой Солонго нарт яагаад хуулийн дагуу арга хэмжээ авахгүй хэргийг дараад байна вэ. Монгол хүн хохирсоор хятадууд даварсаар бусдын өмчийг булааж Монголыг зооглосоор байх уу.

Баянзүрх дүүргийн прокурор дээр энэ хэрэг хянагдаж байгаа юм байна.

Тэд хэнийг ч, юуг ч худалдаж авсаар, цагдаа хуулийнхныг хахуульдаад ял зэмгүй үлдэнэ гэж дэндүү бардам байгаа юм бишүү.

Баянзүрх дүүргийн Ардын намынхан цагдаагаар халхавч хийж дүүргийн Засаг даргын байранд дайрч орох гэж оролдож нэр нүүрээ барахын оронд авлигачдыг барьж шоронд суулгахаа мэддэггүй юм байх даа. Ганц Баянзүрх гэлтгүй Хан-Уул дүүрэгт мөн адил иргэдийн газрыг улсын өмч хэмээн хэдэн ГА-гаар нь булааж авдаг. Их ч бай, бага ч бай иргэдийн газрыг өөрийн хамаатан садандаа өгч булаадаг явдал давтагдсаар.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 4 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 4 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 5 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 11 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 11 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 13 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25