Саарал хотын сэтгэл гутралтай ЯДУУ иргэдэд ДНБ-ий өсөлт хамаатай юу?



Бутан гэдэг улсад иргэд нь азжаргалтай амьдардаг тухай бүгд ярих болжээ. Дэлхийн том гүрнүүдийн удирдагчид амралтаараа Бутанд очиж азжаргалын хэлтэрхийнээс ч болов биеэрээ мэдрэхийг хүсэх болж. Арга ч үгүй л дээ. Хүн бол робот биш. Амьдралын сайхныг, азжаргалыг, тайван амгаланг мэдэрч гэмээнэ амьд яваагийнхаа учрыг илүү ойлгоно шүү дээ. Сонирхолтой нь, Бутан улсын хөгжлийг дэлхий дахины улс орнуудын хөгжлийг тодорхойлдог хэмжүүрээр буюу Дотоодын нийт бүтээгдхүүнийх нь хэмжээгээр жагсаавал 163 дугаарт жагсдаг аж. Гол нь жагсаалтын ийм хойно байлаа гээд тэнд хүн өлсөж үхээд, зовоод байгаа юм байхгүй. Бутаны айл өрхүүд өөрийн хэрэгцээгээ хангаж ирсэн уламжлалаараа өдийг хүрч буй бөгөөд тэнгэр багандсан өндөр барилгууд, өтгөн хар утаа баагиулсан том станцууд, бараг бүтэн өдөр шахуу хүмүүсийг ажиллуулдаг үйлдвэрүүд Бутанчуудад хэрэггүй аж. Тэд нар мандахад сэрж, жаргахад амарсаар, хорвоогийн өдрүүдийг азжаргалтай, амгалан тайвнаар өнгөрүүлж байгаа хүмүүс аж.

Тэгвэл Монголчууд бидний нөхцөл байдал ямар байна вэ? Бид уг уламжлалаа харвал Бутанчууд шиг өрх бүр өөрийн хэрэгцээгээ хангаж, мал аж ахуй эрхлэн, амьдарч ирсэн мянга мянган жилийн түүх бий. Гэхдээ цаг улирч, бидний олонх суурин соёлыг сонгож, хүн амынх нь тэн хагас нь нийслэл Улаанбаатартаа амьдарч байна. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх тухай, бар улс болох тухай, ерэн оны өөрчлөлттэй зэрэгцэн ярьсан бидний олонхын амьдрал өнөөдөр тийм ч сайхан бус байна. Монголд сэтгэл гутралын эмгэгтэй хүмүүс дэндүү олон байгааг мэргэжилтнүүд ярих болжээ. Дунд сургуулийн 10 хүүхдийн 4-5 нь амиа хорлолтын тухай ямар нэг хэмжээгээр бодож байгааг харуулсан судалгаа байгаа тухай сэтгэл эмзэглэмээр зүйлийг мэргэжилтнүүд хэлж байна. Товчхондоо бол Монголчууд азжаргалгүй амьдарч байна. Улстөрчид улсаа хөгжүүлэх тухай өдөр шөнөгүй л зурагтаар ярьж байна. Азжаргалгүй, сэтгэл гутралтай иргэдийн саарал хотод хөгжил авчрах тухай улстөрчдийн яриа улиг болжээ. Гээд яалтай билээ. Дэлхийд бид ганцаараа "улс" биш тул дэлхийн хэмнэлтэй хамтдаа л урагшилж харагдана.

Эргэн санахад, 6 жилийн өмнө буюу 2011 онд манай улсын эдийн засаг 17.3 хувийн өсөлттэй гарч байв. Гол нь ийм өсөлт бүртгэгдсэний араас эдийн засаг өслөө гээд, ДНБ-ий хэмжээ өслөө гээд иргэдийн амьдралд яагаад бодитой зүйл харагдахгүй байгаа юм бэ? Тэр өсөлт чинь эгэл жирийн монгол айл өрхийн хаалгаар орж дийлэхгүй юм бол ер нь ямар хэрэгтэй эд вэ? гэхчлэн асуултууд ундарсан. Арга ч үгүй байх л даа. Яагаад гэхээр Улсын төсвийн орлого 34 хувиар өссөн тэр үед Монгол Улсын хүн амын 40 хувь ядуу, инфляц 10.2 хувиар, ажилгүйчүүдийн тоо 50 хувиар өссөн гэх мэдээллийг Үндэсний статистикийн хорооны статистикч нөхдүүд өгч байсан байдаг.

Тэр цагаас хойш 6 жил өнгөрчээ. Бүртгэгдээд байсан өндөр өсөлт уруудсаар, ДБН-ий өсөлт 1 хувьтай байгааг Үндэсний Статистикийн Хорооны веб сайтаас харж болно. За харин инфляци 2.1 хувьтай, ажилгүйдлийн түвшин 8,6 хувьтай байгаа юм. Тэгэхээр эндээс харахад улс орны ДНБ-ий өсөлтийг дагаад иргэдийн амьдрал шууд сайжирчихдаг юм биш аж.

Ерөөс иргэд нь аятай сайхан амьдрах нийгэм бүхий хөгжил, дэвшилтэй улс орныг хэмжих хэмжүүр нь ДНБ биш юм байна гэдэг асуудал дэлхий дахины эдийн засагчдын төдийгүй зарим улс орнуудын төр засгийн хэмжээнд яригддаг асуудал болоод багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Эдийн засгийн өсөлтийн үр шимийг нийгмийн бүх давхаргын хүмүүст, орхилгүйгээр хүртээх, улмаар эдийн засгийн өсөлтийг нийгмийн (хүний) хөгжил дэвшилтэй тэнцвэртэй уялдуулан холбох, хэмжих зорилго бүхий хамарсан өсөлт (Inclusive growth) гэдэг шинэ хэмжүүрийг хэрэглэх саналыг Япон улсын зүгээс гаргаж байсан. Түүнчлэн Хятад улс шинэ хэмжүүрийг дэмжиж буйгаа 7 жилийн өмнө буюу 2010 оны аравдугаар сард Бээжинд болсон Ази, Номхон Далайн Эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) орнуудын Хүний нөөц хариуцсан сайд нарын уулзалт дээр илэрхийлж байсан билээ. Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт дээр ч "ХАМАРСАН ӨСӨЛТ"-ийн талаар дэлхийн улс орнуудын удирдагчид хийгээд эдийн засагчид ярилцаж л байна.

Гэхдээ өнөөдрийн бодит нөхцөл байдлыг харахад Хятад ч, Япон ч тэр 80-аад жилийн тэртээгээс уламжлал болгон дагаж ирсэн ДНБ гэх хэмжүүрээр эдийн засгаа, хөгжлөө хэмжүүлсэн хэвээр л байна. Ер нь бол аливааг үгүйсгэхийн тулд тухайн зүйл үнэхээр хэрэгцээгүй болсон уу, түүнийг орлох илүү зүйл гарч ирсэн үү гэдэг нь чухал л даа. Тэгвэл ДНБ гэх ойлголтын хүрээнд аваад үзэхэд дэлхий дахинаараа, тэрдундаа тэргүүлэгч улс гүрнүүдийн тухайд нэгдсэн байр сууринд хүрсэн тэр үед л ДНБ-г халж шинэ ХЭМЖҮҮР-ийг хүлээн авах цаг ирж мэдэх юм. Гэхдээ тэр болтол хэчнээн удахыг хэлж мэдэх аргагүй. Учир нь ДНБ гэсэн хэмжүүрийн цаана дэлхийн улс гүрнүүдийн ЭРЭМБЭ хадгалагдаж ирсэн билээ. ДНБ гэх тооцооллоор Америк дэлхийд НЭГДҮГЭЭРТ бичигдэж, түүний араас манай хөрш Хятад улс бичигдэж буй. За харин Наран улсын тухайд ДНБ-ий өсөлт нь яг л хүн амынхаа насжилттай зэрэгцэн зогсонги байдалд, тогтвортой түвшинд хадгалагдах болсон юм.

ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэгч улс гүрнүүдийн НИЙГЭМ нь асуудалтай, баян хоосны ялгаа ихтэй, эсвэл иргэд нь ХҮН биш үйлдвэрийн машины эрэг шураг мэт үүрэг рольтойгоор амьдрах болсон нь, Симон Кузнецийн 80-аад жилийн өмнө бодож олсон ДНБ гэдэг эдийн засгийн шинэ хэмжүүр цаг үеийнхээ үүргийг хэдийнэ гүйцэтгэж, улирсныг харуулж байгаа явдал юм. Ерөөс дэлхий дахины эдийн засгийг шинэ хэмжүүрээр хэмжих шаардлага, захиалга байгааг үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ ДНБ-г давуулж орлох, шинэ хэмжүүрийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрнө гэдэг, дэлхийн улс орнуудын хөгжлийг, төрийн хүчирхэг байдлыг дахин шинээр эрэмбэлэх тухай асуудлыг давхар дагуулах тул, тэр болтол дэлхий нийтээр АЗЖАРГАЛТАЙ улс орныг мөрөөдсөн чигээрээ байхыг үгүйсгэх аргагүй юм.

Э.Болор


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө 5 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна 5 цагийн өмнө
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа 6 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 6 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно 6 цагийн өмнө
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв 7 цагийн өмнө
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ 8 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай 8 цагийн өмнө
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгджээ 9 цагийн өмнө
Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн Гангийн үйлдвэр болно 9 цагийн өмнө
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 11 цагийн өмнө
С.Бямбацогт: Үйлдвэр барьдаг, үйлдвэрлэгчээ дэмждэг улс хөгжлөөрөө тэргүүлдэг 11 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 12 цагийн өмнө
Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна 12 цагийн өмнө
Шадар сайд Х.Ганхуяг: Хүнсний аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдалтай дүйцүүлж, лабораторийн чадавхыг бүрэн шинэчилнэ Өчигдөр
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна Өчигдөр
Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн 103 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг нэмэхийг шаардав Өчигдөр
Ривер гардан хойд зогсоолыг шинээр нэмлээ Өчигдөр
Б.Өлзий-Учрал / Thunderz/:Бөх болно гэж боддог байсан. Backyard орсноор урлагийн гараа минь эхэлсэн Өчигдөр