“Асахи симбун”: Хирошима, Нагасакийн цөмийн бөмбөгдөлтийн хохирогчид хойч үедээ хандаж байна


Японы “Асахи симбун” сонин таван жил тутамд цөмийн бөмбөгдөлтөөс дараа золоор амьд үлдсэн хүмүүст хандан тэр аймшигт үйл явдлын талаар дурсамжаа хуваалцахыг хүсдэг уламжлалтай юм байна. “Асахи” сонинд цөмийн бөмбөгдөлтийн 75 жилийн ойн өмнө аймшигт үйл явдлын талаарх дурсамжаа хуваалцсан зарим хүний яриаг товчлон хүргэе.

Хирошимагийн Мицуэ Тэрада: “Би хараагүй болсон эхийнхээ хэвлийд байсан”

-Тэр өдөр ээж минь Хирошимагийн вокзалын дэргэд, бөмбөг дэлбэрсэн газраас ойролцоогоор хоёр километрийн цаана байсан. Тэр үед хажууд нь зогсож байсан цэрэг “Энэ Б-29 байна” гэж хэлж амжив уу үгүй юу маш хурц гэрэл гялсхийсэн гэсэн. Ээж минь тэгэхэд ухаан алдсан байсан. Түүний нүд, бүх биед нь шилний хагархайнууд шигж орсон учраас сохорсон.

Харааг нь сэргээхийн тулд хагалгаа хийж болох байж. Гэвч хэвлийд нь би байсан. Тиймээс хэвлий дэх үрдээ аюул учруулахгүйн тулд ээж минь хагалгаанаас татгалзсан юм. Тэр минь нүднийхээ оронд намайг сонгосон.

...Ээж минь 2013 онд 94 настайдаа өөд болсон. Цөмийн бөмбөгдөлтийн дараа амьд үлдсэн хүмүүс цөөрсөөр, харин цөмийн зэвсэг, дайн дажин одоо ч оршсоор байна. Би бол эхийн хэвлийд байхдаа цацрагийн хордлого авсан хэвлийд байхдаа хохирсон хүн. Японд 2014 онд байгуулагдсан Хэвлийд байхдаа хохирсон хүмүүсийн холбооно гишүүн болсон. Би ээжийнхээ амьдралын талаарх баримтыг хадгалан үлдэж, дайн дажны эсрэг байдаг хүн. Ийм ч учраас би туулж өнгөрсөн амьдралынхаа тухай ярьж байна.

Кумаматогийн Тэруэ Исихара: “Би ээжийнхээ гараас нь барьж чадаагүй”

Манай гэр цөмийн дэлбэрэлтийн газраас таван зуугаад метрийн цаана байсан юм. Тэр өдөр би ах, эгчийнхээ хамтаар аюулгүй газар байсан бол ээж маань гэртээ байсан. Найман сартай жирэмсэн байсан юм. Дэлбэрэлт болох агшинд гудамжинд угаасан юмаа өлгөж байсан тул дэлбэрэлтийн долгион хийсгээд явсан байсан.

Түүний минь бүх бие харласан байсан. Төрөхдөө үрэгдээд хүйсийг салгаагүй үлдсэн хүүхдээ тэврээд ээж минь гурван өдрийн дараа шатсан байшингийн нуранги дээрээ ирсэн байсан. Наймдугаар сарын 13-нд аав маань ээжийг нуугдах газар руу авчирсан. Ээж намайг “Тэрү тян” гэж нэрээр минь хэд хэдэн удаа дуудсан.

Түүний харласан бие битүү өт болсон байсан. Ээж минь яг л хий үзэгдэл шиг болоод байсан тул би гараас нь барьж чадаагүй. Тэгээд дайны дууссаны маргааш өглөө ээж минь амьсгал хураасан.

Үүний дараа би гэрийнхээ нуранги дээр очоод цацрагийн хордлого авсан. Ингэж л би цөмийн бөмбөгнөөс хохирогч болсон юм. ... Аав, ах, дүү нар минь янз бүрийн өвчний улмаас ар араасаа өөд болцгоосон. Цацрагийн үр дагавар байсан биз.

Харин би амьд үлдсэн болохоор хариуцлагаа ойлгож, хүмүүст энэ талаар ярьдаг болсон. Гэвч цөмийн зэвсгийн эргэн тойронд болж байгаа зүйлсийг харваас бидний огт сонсохгүй байгааг би ойлгодог. Гэвч би энэ тухай ярьсаар л байх болно. Хүмүүс ээж шиг минь тийм аймшигтай үхлээр үхэх ёсгүй.

Цөмийн зэвсэг үгүй болох уу?

Америкийн цэргийнхэн 1945 оны наймдугаар сарын зургаанд Хирошима хот дээр, гурав хоногийн дараа Нагасаки хот дээр цөмийн бөмбөг хаясан юм. Тэр жил энэ хоёр хотод нийтдээ 214 мянга гаруй хүн нас барсан байдаг.

Хохирогчдын зовлон үүгээр дуусаагүй юм. Үл үзэгдэгч цацраг туяанаас үүссэн өвчин эмгэгийн хэлбэрээр тэр зовлон шаналал одоо ч үргэлжилсээр. Мөн 1954 онд устөрөгчийн бөмбөгийг турших үеэр Японы загас агнуурын усан онгоц өртсөн бөгөөд үүний дараанаас цөмийн зэвсгийн эсрэг хөдөлгөөн идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсон. Японы цөмийн бөмбөгдөлтөөс хохирогчдын холбоо 1956 онд байгуулагдсан. Энэ холбоо нь хохирсон хүмүүст тусламж үзүүлэхийг Японы Засгийн газраас шаардаад зогсохгүй улсынхаа дотоодод болон олон улсын тавцанд цөмийн зэвсгийн эсрэг мэдэгдэл хийдэг юм. ЗХУ ба АНУ хоорондын Хүйтэн дайны үеийг бодвол цөмийн зэвсгийн тоо багассан ч дэлхий дээр 13 мянган цөмийн цэнэгт хошуу байсан хэвээр байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 15 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 15 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 17 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 17 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 17 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 17 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 18 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 18 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27