Сайн мэдээ: Монгол улсын нүүрсний экспорт өмнөх саруудаас өслөө


Нүүрсний экспортын үзүүлэлт. 2019.12-2020.06. Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Коронавирусний цар тахлын эдийн засгийн хүндрэлийн улмаас нүүрсний гол хэрэглэгч зах зээл болох БНХАУ-ын коксжих нүүрсний импорт 4.79 сая тонн болж, жилийн өмнөхөөс 19 хувиар, сарын өмнөхөөс 24 хувиар буурсан талаар Sxcoal.com мэдээлжээ. Улмаар импортоор худалдаж авсан коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа дунджаар 117.9 ам.доллар болж, жилийн өмнөхөөс 10 ам.доллар, сарын өмнөхөөс 16 ам.доллароор буурсан байна.

Хятадын нүүрсний томоохон экспортлогч Австралийн Засгийн газар коронавирусийн цар тахал дэгдээсэн хэрэгт БНХАУ-ыг холбогдуулан шалгах уриалгыг олон улсын хамтын нийгэмлэгт гаргасан нь хоёр улсын харилцаанд нөлөөлж, Хятадын Засгийн газар төрийн өмчит цахилгаан станцуудад Австралийн нүүрсийг худалдаж авахгүй байхыг анхааруулсан байна.

ОХУ-ын хувьд тус улсын Эрчим хүчний яамны тооцоогоор, 1-5-р сард экспортолсон нүүрсний хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 9.25 %-иар буурсан үзүүлэлт болжээ.

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, энэ оны эхнээс 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол Улс нийт 8.5 сая тонн чулуун нүүрсийг 677.7 сая ам.доллароор экспортолжээ. Энэ оны дөрөвдүгээр сарын эхний 15 хоногийн байдлаар нийт 400 мянган тонн нүүрс экспортолж байсан бол тавдугаар сарын эхний хагаст 881.6 мянган тонн нүүрс экспортолсон нь хоёр дахин өссөн дүн болсон. Гэвч 2019 оны тавдугаар сарын эхний 15 хоногт 1.6 сая тонн нүүрс экспортолж байсантай харьцуулахад 45%-иар бага дүн болов.

БНХАУ-ын нүүрсний зах зээллийн мэдээллийн гол платформ Sxcoal.com-д нийтлэлч Алекс Гуо 7-р сарын 23-ны өдөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын явцын тухай мэдээлж, бүтээн байгуулалтын ажлын газар шорооны ажил 93 хувь, ус зайлуулах хоолойн ажил 85.89 хувь, гүүрийн ажил 37.42 хувь, эрчим хүчний ажил 18.02 хувь, худаг усны ажил 100 хувь, бетон дэр үйлдвэрлэл 38,98 хувь, буталмал чулуун чигжээс 49,11 хувь, өртөө, зөрлөгийн барилгын ажил 42 хувь, замын дээд бүтэц буюу төмөр замын үе тавих ажил 11.3 хувийн гүйцэтгэлтэй, эрчим хүч татах ажил үргэлжилж байна гэж дурджээ. Алекс Гуо “энэхүү бүтээн байгуулалт нь шинэ ахиц дэвшлийг бий болгох болно” гэж дүгнэсэн бөгөөд уг мэдээ нь тус сайтын хамгийн их уншилттай мэдээний нэг болсон ажээ.

Коронавирусний цар тахлын эдийн засгийн хүндрэлээс үүссэн хямрал нүүрсний зах зээлд үргэлжилсээр байгаа ч улс орнуудын БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний экспортын хэмжээ коронавирусний оргил үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр