5 ЖИЛИЙН ЯЛ СОНССОН Т.ДОРЖДЭРЭМИЙН АРД Б.БАТТҮВШИН НАР ҮЛДСЭН ҮҮ?



Төрийн мэдлийн Төрийн банкны удирдлагууд ер нь сахилга муутай аж. Өдгөө захирлаар нь ажиллаж буй Д.Баярсайхан Санхүүгийн зохицуулах хорооны дарга байхдаа нэлээд хэл ам дагуулдаг байсан даа. "Анод"-ын дампуурал гэхчлэн анхаарал татсан олон асуудалд холбогдож байсан тэрбээр өдгөө Төрийн банкийг залуурдаж байна. Нэр сүр муутай хүн Төрийн банкийг удирдаж байгаатай зэрэгцэн тус банкны экс удирдлагууд ч элдэв асуудалд ээлж дараалан холбогдсоор байна. Хамгийн сүүлд гэхэд Төрийн банкны орлогч захирал асан Т.Дорждэрэмд анхан шатны шүүхээс 5.1 жилийн хорих ял оноов. Харин Т.Дорждэрэмд хахууль өгсөн гэх Ц.Алтансүхийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оноожээ. Хэргийн үүх түүхийг эргэн сануулбал, "Дөрвөлж" компанийн захирал Л.Алтансүх нь орон нутгийн мэдлийн өмчийг Төрийн банкны 800 сая төгрөгийн барьцаанд тавихдаа Т.Дорждэрэмд 25 сая төгрөгийн хахууль өгснийг мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтаар тогтоосон байдаг.

Үүнээс гадна Т.Дорждэрэм нь 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Ардчилсан намын нэр бүхий хүмүүст 100 орчим тэрбум төгрөгийн найдваргүй зээл гаргаж өгсөн нь шалгагдах үндэслэл болсон гэх мэдээлэл бий. Зарим эх сурвалж 100 тэрбум төгрөг биш 170 орчим тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа гэдгийг ч хэлж ярьсан байдаг. Гол нь Төрийн банкны зүгээс зээлийг олгохдоо, ямар ч барьцаа хөрөнгөгүйгээр олгосон гэгддэг бөгөөд Төрийн банкнаас тэрбум тэрбумаар мөнгө гадагшлуулах операцид тус банкны гүйцэтгэх захирал Б.Баттүвшин, Тэргүүн орлогч захирал Б.Онон нар ч холбоотой гэж хэлэх хүмүүс бий.

Тэгвэл нөгөө Б.Баттүвшин гэгч экс захирлын тухайд мөрийтэй тоглоомоос болж халхын шоронгийн атамануудын гарт үхэхээ шахсан тухай мэдээлэл нь хэвлэлийн хуудаснаа гарч байсныг эргэн дурдая. Ер нь Б.Баттүвшин тавьтир тааруу нэгэн байхыг үгүйсгэх аргагүй. Ямартаа л Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байхдаа мөрийтэй тоглож байгаад цагдаагийнханд баригдаж байв. УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдингийн хүү тэрбээр юм л бол мөрийтэй тоглох гээд байдаг, нэг ёсны донтой болсон гэх мэдээллийг ойр тойрных нь хүмүүс хэлж ярьдаг. Харин сүүлд дахиад л мөрийтэй тоглоомын газар тоглож байгаад, дээрэмдүүлж, хутгалуулсан байдаг. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу "Элчингийн хороолол"-д байрлах нийтийн орон сууцны найман давхарт мөрийтэй тоглож байсан хүмүүс рүү гэмт этгээдүүд халдаж, дээрэм хийсэн гэх хэргийн цаана Б.Баттүвшин нарын улстөр ,бизнесийн салбарын нэр бүхий хүмүүс халхын шоронгийн атамануудтай хамтдаа байсан билээ.

Тэгэхээр хувь намтар нь ч ийм л бараан нөхдүүд Төрийн банкийг залуурдаж байжээ, өнгөрсөн жилүүдэд. Т.Дорждэрэмийн тухайд 100 гаруй тэрбумын асуудлаар биш 25 сая төгрөгийн хахуулийн асуудлаар ял сонсоод байгаагийн цаана, бусад нөхдүүд гэмгүй өнгөрч байна уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм.

Эх сурвалж: Зариг.мн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18