​ Амины орон сууц барьж, үнэ төлбөргүй бэлэглэв


“Монголын Алт” (МАК)ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд “Миний мөрөөдлийн байшин” төслийг хэрэгжүүлжээ. Үндэсний мэргэжилтнүүдийн гараар үйлдвэрлэсэн “МАК Евро Блок”, “МАК Евро Цемент”, “МАК Евро ВинДоор” үйлдвэрийн барилгын материалыг ашиглан орчин үеийн тохилог өртөг хямд, утааг бууруулсан, хөрсний бохирдол үүсгэдэггүй эко амины орон сууцыг хэрхэн барьж болохыг харуулахын зэрэгцээ, ажиллагсдаа орон сууцжуулахад энэхүү төслийн зорилго оршсон байна. “Монголын Алт” ХХК-д 10 жил тасралтгүй, үнэнч шударга ажилласан Нарийн Сухайтын Уурхайн засварын мастер Б.Батцогийн гэр бүлд үнэ төлбөргүй барьж өгсөн 56 мкв мөрөөдлийн байшингийн түлхүүрийг өнөөдөр гардуулан өглөө. Зураг төслийг “МАК Евро ВинДоор" үйлдвэрийн дарга, архитектор Д.Аюушжав боловсруулж, барилга угсралтын ажлыг 20 хоногийн хугацаанд “МАК” барилга угсралтын бригад гүйцэтгэжээ.
Хөрсний бохирдол үүсэхгүйгээр бохирын цооногийг суурилуулсан, халаалтыг бойлераар шийдсэн тул ямар нэгэн утаа гарч, агаарын бохирдол үүсэхгүй, байршлаас шалтгаалан цэвэр усыг төвийн шугамтай холбож өгөхөөс гадна, давхар гүний худаг гаргаж нөөцийн цэвэр усыг бий болгосон байна. Улаанбаатар хотын 260 гаруй мянган айл өрх буюу 60-аас дээш хувь нь гэр хороололд амьдардаг гэсэн судалгаа байдаг. Иймд гэр хорооллын иргэд маань бүгд дулаан алдагдлыг бүрэн шийдсэн- утаагүй цахилгаан халаалт, хөрсний бохирдлыг зогсоосон, бохир усыг өөрийн урсгалаар нэг гаралттайгаар соруулдаг бохир усны зайлуулалтын системд холбогдсон агаар, хөрсний бохирдолгүй НОГООН Улаанбаатар хоттой болох шийдлийг энэхүү мөрөөдлийн байшингаараа үлгэрлэжээ. 


Монголчууд бид өөрсдөө бүтээн байгуулж, үр шимийг хүртэж чаддаг гэсэн үндэсний бахархлыг бий болгох, сайн сайхан жишгийг тогтоож, хойч үеийнхэндээ үлгэр дуурайлал болгох нь “МАК”-чуудын хийх бүтээхийн тэмүүлэл нь байдаг ажээ. 2015 онд ХБНГУ-ын HESS AAC SYSTEMS технологи бүхий “МАК Евроблок” Үйлдвэр, 2017 онд Данийн Вант улсын FLSmidt технологийн “МАК ЕвроЦемент” үйлдвэр, 2019 онд ХБНГУ-ын “Schueco”, “Weinig”, Бүгд Найрамдах Австри Улсын “LiSEC” технологийн хамгийн сүүлийн үеийн өндөр автоматжлалт бүхий хаалга, цонх, шилэн фасад үйлдвэрлэх “МАК Евро ВинДоор”үйлдвэрүүдийг тус тус ашиглалтад оруулсан. Манай орны байгалийн эрс тэс уур амьсгалд бүрэн зохицсон, угсралт суурилуулалтын цаг хугацаа хэмнэсэн, Евро стандартын шаардлагыг хангасан, хийц, загварын хувьд олон сонголттой дээрхи үйлдвэрүүдэд Монгол залуучууд ажиллаж, Евро Стандартын олон төрлийн барилгын материалыг Монголын зах зээлд нийлүүлж түүгээрээ нэгэн “Мөрөөдлийн байшин” барьж Монголын нэг өрхөд аз жаргал инээд хөөр бэлэглэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 14 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 15 цагийн өмнө
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 16 цагийн өмнө
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 17 цагийн өмнө
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 18 цагийн өмнө
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 18 цагийн өмнө
Л.Гантөмөр: Төрийн ордонд нэг удаа хоол идэхэд 25 мянган төгрөг 18 цагийн өмнө
ОБЕГ: Увс аймагт шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа хүндрэлтэй байна 18 цагийн өмнө
Н.Алтаншагай: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох хэрэгтэй 18 цагийн өмнө
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг долоо дахь өдрөө хайж байна 22 цагийн өмнө
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй Өчигдөр
ЦЕГ: Toyota Prius автомашин ус зайлуулах хоолой мөргөж, онхолдсон ослын улмаас 15 болон 16 настай хоёр охин амиа алдсан Өчигдөр
А.Чагцал: Хөхний хавдрын гуравдугаар шатанд хүрсэн байсан ч амьд байгаадаа талархаж байна Өчигдөр
Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр
Нярайн булчин чангарлаас сэргийлэх нь Өчигдөр
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Ч.Лодойсамбуу: Эрх баригчдыг дуу хоолой болдог МҮОНРТ-ийн төсвийг яагаад хоёр дахин нэмэгдүүлэв? Өчигдөр
Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ Өчигдөр
А.Ганбаатар: Факторингийн хууль зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ Өчигдөр