Америкийн том хотуудын дарга нар Трампын шийдвэрийг эсэргүүцэж байна

Н.Мижидмаа
2020/07/24

Эсэргүүцлийн жагсаалын хөлд дарагдсан хотуудын гудамж, талбайд хэв журам тогтоохын тулд Ерөнхийлөгч Трамп төв Засгийн газрын мэдлийн хүчний байгууллагынхныг явуулж байгааг Америкийн арван том хотын дарга нар эсэргүүцэж, Конгресст хандан хариу арга хэмжээ авахыг хүссэн тухай “CNN” мэдээлж байна.

Конгресст явуулсан хүсэлтэд Портленд, Сиэтл, Атлант, Чикаго, Вашингтон, Бостон, Филадельфи, Денвер, Лос-Анжелес, Сан-Хосе, Окленд, Таксон, Сакраменто, Финикс,Канзас-Сити хотуудын дарга нар тус тус гарын үсэг зурсан байна. Тэд Америкийн Дотоод аюулгүй байдлын яам, Хууль зүйн яамны тусгай хүчний нэгжүүдийг хотын болон мужийн удирдлагуудтай зөвшилцөлгүй явуулж, эмх замбараагүй байдлыг дарах гэхээс илүүтэйгээр улс төрийн зорилготой үйл ажиллагаа явуулж байна гэж буруутгажээ. Трампын томилон явуулсан тусгай хүчнийхэн хямралын үед олон нийттэй харилцах ямар ч дадал байхгүйн улмаас авч байгаа арга хэмжээ нь хүчирхийллийг улам дэвэргэж байна гэж шүүмжилсэн байна.

Холбооны Засгийн газрын тушаалаар ажиллаж байгаа хүчнийхэн жагсагчдыг таних тэмдэггүй машинд хүчээр суулган баривчилсан, Портлэнд хотод тусгай хүчнийхэн жагсагчийн толгойд буудан гэмтээсэн зэрэг үйлдэл хийж байна гэж буруутгажээ. Тэд “Энэ мэт тактикийг авторитар дэглэмүүд л ашигладаг болохоос манай ардчилалд байх ёсгүй” гэжээ.

Мөн энэ арван хотын дарга нар Хууль зүйн яам, Дотоод аюулгүй байдлын яамны удирдлагад захидал явуулж, ажилтнуудаа нэн даруй татаж авахыг шаардсан байна.

Шинжээчид энэ бүхнийг удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаж байна. Трампын шийдвэрийг эсэргүүцээд байгаа хотын дарга нар Ардчилсан намаас гарч ирсэн хүмүүс байгаа аж. Хамгийн гол нь Ардчилсан нам нь сонгуульд ялахын тулд энэ мэтээр Ерөнхийлөгчийн институцыг хүчгүйдүүлж, маш ихээр сулруулж, захирах ба захирагдах ёсыг үгүй хийж, Америкийн удирдлагын тогтолцоог үндсэнд нь ганхуулж байгаа юм байна. Жишээлбэл, Хууль зүйн яам, Дотоод аюулгүй байдлын яамыг ажилтнуудаа буцааж татахыг шаардана гэдэг нь Ерөнхийлөгч Трампын өгсөн тушаалыг зөрчиж, дураараа авирлахыг өдөөн дэвэргэсэн хэрэг гэнэ. Ингэж байж Ерөнхийлөгчийн сонгуулиар ялсны дараа эргээд төв Засгийн газрын нэр хүнд, захирагдах ба захирах ёсыг яаж сэргээх, ер нь Америкийн хотуудад газар аваад байгаа үймээнийг яаж хүч хэрэглэлгүйгээр намжаах гэж байгаа нь шинжээчдийн анхаарлыг маш ихээр татаж байгаа юм байна.Байденыг Ерөнхийлөгч болмогц Бүгд найрамдах нам нь хариу болгож үйлдэл бүрийг нь бойкотлоод, яам тамгын газрууд нь шийдвэр тушаалыг нь биелүүлэхгүй гэвэл ямар арга хэмжээ авах, үүнээс болж Америкийн улс төрийн тогтолцоо яаж өөрчлөгдөх нь хамгийн ээдрээтэй асуудал болоод байгаа аж. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18