“Apple”, “Nike”–ийг боолын хөдөлмөр ашиглаж байгаа Хятадаас үйлдвэрүүдээ гаргахыг шаарджээ

Н.Мижидмаа
2020/07/24

Дэлхийд алдартай хувцасны брэнд үйлдвэрлэгчдийг уйгуруудыг албадан хөдөлмөр эрхлүүлж байгаа Хятадын нийлүүлэгч компаниудаас харилцаагаа таслахыг хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг дэлхийн 36 орны 190 ТББ-ууд шаардсан тухай “BBC” бичсэн байна.

Өрнөдийн дэлгүүрүүдээр зарагдаж байгаа таван хувцас хэрэглэл тутмын нэгд нь Хятадад үндэсний цөөнх болдог уйгур, казах гэх мэт лалын шашинтан голдуу үндэстэн ястнуудыг хорьж, хүчээр ажиллуулдаг “хүмүүжүүлэх төвүүд”-тэй Шинжааны хөвөн, эсвэл нэхмэл даавуу байдаг гэж эдгээр ТББ-уудаас гаргасан мэдэгдэлд дурджээ. Иймд дэлхийн алдартай хувцасны брэндүүд 12 сарын дотор энэ мужид үйл ажиллагаа явуулдаг ханган нийлүүлэгчдээс бизнесийн холбоогоо таслахыг ёстой гэжээ.

Шинжээн дах “дахин хүмүүжүүлэх төв”-үүд дэх түрэг болон лалын шашинт үндэстнүүдийн тоо 1-1,8 саяд хүрээд байгаа аж. Улмаар Шинжаанд албадан хөдөлмөр эрхлүүлж байгаа гэсэн нотолгоо улам бүр өсөн нэмэгдэхийг дагаад хувьцаа эзэмшигчид нь уйгуруудын хөдөлмөрийг сорж баяжиж байна гэсэн зэмлэлд компаниуд янз бүрээр хариу өгч байгаа юм байна. Дэлхийн нийт хөвөнгийн 20 хувь нь Шинжаанаас гаралтай байдаг тул энэ удаагийн кампанит ажилт нь хувцас үйлдвэрлэгчдийг чиглэжээ.

“Nike” компани нь боолын хөдөлмөртэй холбоотой эрсдэлийг үгүй хийхийн тулд ханган нийлүүлэгч компаниудтайгаа тул ажилладаг гэж мэдэгдсэн. Тухайлбал, нэг нийлүүлэгч болох “Taekwang” компанитай ярилцсанаар үйлдвэр дээрээ Шинжаанаас ажилчин хөлсөлж авахыг нь зогсоосон аж. “Nike” нь энэ талаар ярихдаа “Энэ бол маш чухал асуудал. Манай компани нь нэрийн дэлгүүрүүддээ боолын хөдөлмөрөөр хийгдсэн бүтээгдэхүүн тавигдах боломжийг үгүй хийхийн тулд шинжээч нартай ажилласан хэвээр байгаа” гэсэн байна.

Гэсэн хэдий ч боолын хөдөлмөрийн асуудал нь зөвхөн хувцсаар хязгаарлагдахгүй гэдгийг ТББ-ууд онцолжээ. Тухайлбал, “Apple” компанийг хар жагсаалтад орсон “O-Film” компаниас айфоныкамерыг авч байна гэж буруутгасан. Үүний хариуд “Apple” нь Хятад дах нийлүүлэгч компаниудынхаа хөдөлмөрийн нөхцөлийг нарийн хянадаг тул ёс бус зүйлтэй таараагүй гэсэн байна.

Жижиглэн худалдаа эрхэлдэг компаниуд нь ихээхэн алдагдал хүлээж магадгүй нөхцөлд л ёс зүйтэй хөдөлмөр эрхлэлтийн төлөө бодитоор хөдөлж эхэлнэ гэж хүний эрхийг хамгаалагчид үздэг.

Жишээлбэл, “Tommy Hilfiger”, “Calvin Klein” гэсэн брэндүүдийг эзэмшдэг “PVH” корпораци нь уйгуруудын эрхийг хамгаалагчдын хүчтэй шаардлагатай тулгарсны дараа л Шинжаанаас гаралтай хөвөнгөөс бүрэн татгалзаж, тус мужид үйл ажиллагаа явуулдаг бүх компаниудаас харилцаагаа таслахаар шийдсэн тухайгаа “New York Times” сонинд мэдээлсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18