Энэтхэг газрын тосоо АНУ-д хадгалдаг болж магадгүй

Н.Мижидмаа
Өчигдөр

Энэтхэг нь түүхий нефтийн нөөцийн зарим хэсгийг АНУ-д хадгалах төлөвлөгөөтэй байгаа тухай “Press Trust of India” агентлаг мэдээлжээ. Энэтхэг нь газрын тосны хэрэглээ ба импортоор дэлхийд гуравдугаарт ордог улс бөгөөд саяхны газрын тосны үнэ огцом унах үеэр асар их хэмжээгээр импортлон авч нөөцөлсөн тул 5,33 сая тонн багтаамж бүхий стратегийн агуулахууд нь дүүрчээ. Гэтэл ахин 8,5 сая тонн газрын тос дэлхий янз бүрийн газар яваа усан онгоцнууд дээр тээвэрлэгдэж яваа аж. Ийм нөхцөлд Энэтхэг нь газрын тосны стратегийн агуулах шинээр байгуулна гэхэд маш их зардал гаргаж, нэлээд хэдэн жил болно. Тиймээс АНУ-ын мэдэлд байгаа стратегийн агуулахуудыг түрээслэхэд нь зардал багатай гэж үзэж байгаа аж. Ийнхүү АНУ-д хадгалсан газрын тосоо Энэтхэг нь шаардлагын хэрээр улс руугаа тээвэрлэх эсвэл дэлхийн зах зээл дээр борлуулахаар зарцуулах боломжтой болно. Гэхдээ дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ цаашид ч буурсан хэвээр байвал Энэтхэг нь Америкт газрын тос хадгалснаар нэлээд алдагдал хүлээж магадгүй юм байна. Үүний өмнө Австрали улс нь Америкт газрын тосны зарим хэсгээ хадгалах шийдвэр гаргаад байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 19 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18