Оросын пуужинг хөөргөхөөр бэлдэх үед доголдол гарчээ

Н.Мижидмаа
Өчигдөр

Казахстанаас ОХУ-ын түрээсэлдэг Байконур сансрын буудалд "Союз-2.1а" пуужинг суурилуулах явцад доголдол гарсан тухай “РИАНовости” мэдээлжээ. Олон улсын сансрын станцад ачаа хүргэх "Прогресс МС-15" ачааны хөлгийг тээсэн пуужинг хөөргөхөөр бэлдэх явцад гарааны цогцолборын нэг ангид доголдол илрүүлсэн аж. Илрүүлсэн доголдлыг удалгүй завсарлах тул пуужинг товлосон өдрөө буюу долоодугаар сарын 23-нд хөөргөнө гэж “Роскосмос” тайлбарлажээ.

Энэ зуур Ангараг гараг дээр өөрөө явагч төхөөрөмж хүргэх зорилго бүхий “Тяньвэнь-1” хөтөлбөрийн хүрээнд Хятадын анхны Ангарагийн хиймэл дагуулыг хөөргөх “Чанчжэн-5” пуужинг гараанд бэлэн болгосон байна. Хиймэл дагуул нь Ангараг хүртэл 420 сая  км-ийн долоон сарын дотор туулж, 2021 оноос Улаан нүдэн гарагийн талаарх эхний мэдээллийг дэлхий рүү дамжуулж эхлэх ёстой аж. “Чанчжэн-5” пуужинг Хайнань мужийн Вэнчань сансрын буудлаас энэ сарын 23-аас наймдугаар сарын 5-ны хооронд хөөргөх юм байна. Энэ хооронд Ангараг, Дэлхий ба Нар нь хамгийн ашигтай байршилтай болох бөгөөд пуужин хөөргөхөд туулах зам хамгийн бага байж, ихээхэн түлш хэмнэх аж. Цонх гэж нэрлэдэг ийм байршил 26 сард нэг удаа тохиодог аж.

Ийнхүү Хятад нь Ангараг руу хиймэл дагуул хөөргөхөөр бэлдэж байх зуур Япон нь сарын 20-нд Ангараг гараг руу Арабын Нэгдсэн Эмирт улсуудын хиймэл дагуулыг хүргэх пуужин хөөргөжээ. Пуужинг Японы Танэгашима арал дээр сансрын буудлаас амжилттай хөөргөсөн байна. АНЭУ-ын “Аль-Амаль” хиймэл дагуулыг арабын эрдэмтэд, инженерүүд бүтээсэн юм байна. Өндөр нарийвчлал бүхий олон сувагт камер, хэт улаан ба хэт ягаан туяаны спектрометрээр тоноглогдсон хиймэл дагуул нь Ангараг гарагийн агаар мандлын дээд давхаргыг судалж, гарагийн цаг агаарын өөрчлөлтийг хянах юм байна. “Аль-Амаль” хиймэл дагуул нь долоон сарын дараа, 2021 оны хоёрдугаар сард АНЭУ-ыг үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойгоор Ангараг гарагт хүрэх ёстой аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18