“Умардын урсгал-2” –т оролцож байгаа Европын компаниудыг нэн даруй зайлахыг шаарджээ

Н.Мижидмаа
2020/07/16

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нь Оросын шатдаг хийг Европ руу дамжуулах “Умардын урсгал-2” хоолойг барихад оролцож байгаа Европын компаниудыг уг төслөөс нэн даруй зайлах хэрэгтэй гэж мэдэгджээ. Төслөөс гараагүй тохиолдолд АНУ-ын “”CAATSA” буюу “Америкийн дайснуудыг хориг арга хэмжээгээр эсэргүүцэх тухай” хуулийн дагуу хориг арга хэмжээ авна гэсэн байна. Түүнчлэн “Турк урсгал”-ын хоёр дах ээлжийг барьж байгаа компаниудад ч адил анхааруулга хийжээ.

Ийнхүү ОХУ -ыг өөрийн газар нутгаас олборлосон шатдаг хийг Европ руу дамжуулах хоолой барихыг АНУ нь үндэсний аюулгүй байдалд нь заналхийлсэн ноцтой аюул, дамжуулах хоолойг шинээр бариулахгүйн тулд төрөл бүрийн арга хэмжээ авахад бэлэн байгаа гэдгээ дахин харуулжээ.

Үүний дараа Оросын ГХЯ-ы төлөөлөгч Захарова энэ мэдэгдэл нь Америкийг хүчээр сүрдүүлэхээс өөр арга хэмжээ мэддэггүй сул тогтолцоотойг харуулж байна гэсэн. Оросын Төрийн Думын гишүүн Ананских нь Америк хориг арга хэмжээ авах замаар өөрийн шингэрүүлсэн шатдаг хийгээ Европ руу зарахыг хичээж байна гээд “Тэр хий нь илүү үнэтэй тул ашиг багатай, үнэтэйгээсээ болоод Европын хэрэглэгчдэд ямар ч хэрэггүй. АНУ-ын хий үнэтэй тул Европт үйлдвэрлэх бүтээгдэхүүний өртөг ч өндөр болно” гэсэн байна. Оросын Сенатын гишүүн Косачев нь Америк нь дамжуулах хоолой барихад оролцож байгаа Европын томоохон 120 гаруй үйлдвэр, компаниудыг  өөрийнхөө дайсан гэж үзээд хориг арга хэмжээ авна гэх нь утгагүй зүйл, Европын эрчим хүчний аюулгүй байдалд юу хэрэгтэйг АНУ-ын Засгийн газар нь Европын бизнес эрхлэгчид ба Германы Засгийн газраас илүү мэддэг гэж бодож байгааг шүүмжилжээ.

“Умрадын урсгал-2” төслийг хэрэгжүүлж байгаа “Nord Stream 2 AG” компани нь Майк Помпеогийн мэдэгдэл Европын аж үйлдвэрийн салбарын ашиг сонирхлыг үл тоосон хэрэг гэж мэдэгджээ. Улмаар тус төслийг хэрэгжүүлэхийн тулд Голланд, Герман, Франц, Австрийн компаниуд тус бүр нь тэрбум гаруй еврогийн хөрөнгө оруулалт хийсэн тул Европын 25 орны компаниуд уг төслийг хэрэгжүүлж дуусгахын төлөө байгаа гэсэн байна. Мөн дамжуулах хоолойг товлосон хугацаанд барьж ашиглалтад оруулаагүй нөхцөлд Европын хэрэглэгчид өндөр үнээр шатдаг хий авч олон тэрбум еврогийн илүү зардал гаргах дээрээ тулаад байгааг онцолжээ.

Зарим шинжээчид нь энэ мэтээр АНУ болон түүний холбоотнуудын зүгээс Оросыг шатдаг хийг төлбөрийн чадвар хамгийн өндөр Баруун Европ руу гаргах гэх оролдлого бүрийг хүчтэй эсэргүүцэх тусам Оросын хувьд төлбөрийн чадвар өндөртэй өөр нэг түнш болох БНХАУ-ын чиглэсэн шатдаг хий дамжуулах хоолойн төсөл улам бүр чухал ач холбогдолтой болж байна гэж үзжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 4 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 8 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18