Корона вирусийн эсрэг вакциныг аль улс хамгийн түрүүнд авах вэ?

Н.Мижидмаа
2020/07/03

Корона вирусийн цар тахлыг тархалтыг зогсоохоор  хүн төрөлхтөн бүх л боломжоо дайчлан зүтгэж байна. Аймшигт өвчнийг зогсоохын тулд хөл хорио, гар ариутгал, амны хаалтаас эхлээд ДОХ ба Эболагийн эсрэг эм, хөл хорио хүртэл янз бүрийн аргыг ашиглаж байгаа ч бодит үр дүнтэй вакцин гарч ирэхээс нааш цар тахлын нөхцөл байдал дорвитой өөрчлөгдөхгүй гэдэгт ихэнх шинжээчид санал нэгдээд байгаа. Иймд дэлхийн улс орнууд вакцин туршигдан үр ашигтай нь батлагдах  мөчийн тэсэн ядан хүлээж байна. Гэвч вакцин амжилттай бүтээгдлээ гээд асуудал шийдэгдэхгүй харин улам ч ээдрээтэй болж магадгүй талаар “BBC.COM”анхааруулж байна.

ДЭМБ нь Европын орнуудын дэмжлэгтэйгээр корона вирусийн эсрэг вакцины тунг шударга хуваарилахын төлөө чармайлт гаргаж эхэлж байхад зарим орнууд нь өөрийн вакцины хамгийн түрүүнд зөвхөн иргэддээ хүргэхийн тулд вакцин үйлдвэрлэх онцгой эрхийг худалдан авах гэж олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж байгаа аж.

Вакцин авах урт дугаарт урдуур байр эзлэхийн тулд улс болгон янз бүрийн арга сэдэж байна. Вакцин гарлаа гэхэд хэн тараах вэ? Хэнд хааш нь тараахыг хэн шийдэх вэ?  гэсэн асуултад улс орнууд, ДЭМБ хариулт олохыг хичээж байна. Тус байгууллагаас нь вакциныг хамгийн түрүүнд эмч нар, эмзэг бүлгийн хүмүүс хүртэх ёстой гэсэн санал гаргаад байгаа. Зөвхөн үүний дараа л вакцины шинэ тунгуудыг бусад хүмүүст жигд тараах ёстой гэнэ. Гэвч энэ бол зөвхөн ДЭМБ-ын л гаргаж байгаа санал.

Цаг нь тулахаар улс болгон хувиа хичээж эхэлнэ гэдэгт шинжээчид сэтгэл их түгшиж байна. Жон Хопкинсын их сургуулийн мэргэжилтэн Амеш Адалья “Вакциныг хамгийн түрүүнд боловсруулж чадсан улс нь юун түрүүнд хүн амынх нь дийлэнхавахаас нааш экспорт хийхэд хориг тавьж таарах байх. Вакциныг гаргасан улс нь эхлээд дотоодынхоо зах зээлд тараана гэх магадлал маш өндөр” гэжээ.

Гэвч Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо зэрэг төрийн тэргүүнүүд улс болгон хувиа хичээх зарчим цар тахлын үед үйлчлэх ёсгүй гэж мэдэгдээд байгаа. ДЭМБ-ээс гадна “CEPI” гэсэн олон улсын байгууллага вакцины шударга хуваарилалтын дээр идэвхтэй ажиллаж байна. Тухайлбал, вакцин бэлэн болсны дараа дэлхий даяар хамгийн бүлгийн хүмүүст зориулан 2 тэрбум тун худалдан авч хуваарилах төлөвлөгөө гаргаад байгаагаа мэдэгдсэн. Энэ бүлэгт нь эмнэлгийн ажилтнууд, 65-аас дээш насныхан, Covid-19-ийг хүндрэхэд хүргэдэг өвчин эмгэгтэй хүмүүс багтжээ. Үүнийг хэрэгжүүлэхэд ердөө 18,1 тэрбум доллар хэрэгтэй болно гэж үзсэн байна. Их тоо мэт сонсогдож болох ч энэ тийм ч  биш гэдгийг “BBC”онцолсон байна. Учир нь, Герман ба Франц хоёр гэхэд л тахлын улмаас санхүүгийн хүнд байдалд орсон “Lufthansa”ба“Air France” компаниудад тусламж болгож ийм хэмжээний мөнгө өгөхөөр болоод байгаа. Тэгвэл өндөр хөгжилтэй орнууд дэлхийн эдийн засгийг сэргээхэд зориулж 10 их наяд доллар гаргахаар болсон гэдгийн хажууд бүр ч бага мөнгө.

Гэвч хамгийн вакцин хэдийд бэлэн болох вэ гэсэн асуулт тодорхойгүй хэвээр байна. Улс болгон л бодит үр ашигтай вакцин гарч ирэх үеэр цаг алдалгүй авахын тулд бүх аргаа дайчилж байна. АНУ гэхэд эмийн хувийн үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлэх замаар хамгийн түрүүнд олноор үйлдвэрлэн улсдаа тараахад анхаарч байгаа. АНУ-ын Засгийн газар “АstraZeneca”, “Johnson & Johnson”, “Merck”, “Sanofi”, “Moderna” гэсэн таван хувийн компанитай вакцин боловсруулах ба олноор үйлдвэрлэх гэрээ байгуулсан.

Герман, Франц, Итал, Нидерланд нь хамтраад Британи ба Шведийн хамтарсан “AstraZeneca” компаниас 300 сая тун авах гэрээ байгуулаад авсан.

Харин “AstraZeneca” компани нь болохоор шинэ вакцин дээр ажиллаж байгаа Оксфордын их сургуультай түншилж байгаа. Ийм нөхцөлд Британийн Засгийн газар нь вакциныг хамгийн түрүүнд иргэддээ тараана гээд мэдэгдсэн байгаа.

Гэвч энэ бүх бүх урьдчилсан захиалга, хөрөнгө оруулалт нь яг цагаа тулахаар бодит үр дүнтэй вакцин гаргана гэсэн баталгаа биш гэдгийг шинжээчид онцолж байна. Консалтингийн “EY” компанийн шинжээчид корона вирусийн эсрэг вакцин боловсруулах оролдлогуудын 97 хувь нь эмнэл зүйн туршилтын давж чадалгүй унах тул олноор үйлдвэрлэгдэхгүй, зах зээлд ч хүрэхгүй гэж үзэж байна. Тун цөөн хувь амжилтад хүрэх тул асар их эрэлт үүсэж энэ 97 хувьд нь хөрөнгө оруулалт хийсэн улс орнууд юу ч үгүй хоцрох эрсдэлтэй.

Иймд ДЭМБ нь вакцин бүтээгчийн зохиогчийн эрхийг хязгаарлах “ACT Accelerator” гэсэн санаачилга гаргасан. Энэ санаачилгыг улс орнууд дэмжвэл нэг амжилттай вакциныг дэлхий даяар оюуны өмч ашигласан асар их төлбөр төлөлгүйгээр богино хугацаанд үйлдвэрлэн тараах боломжтой болох юм. Гэвч эмийн компаниуд энэ санаачилгыг дэмжихгүй байх эрсдэл өндөр байна. “Pfizer” компанийн тэргүүн ДЭМБ-ийн энэ санаачилгыг ямар ч утгагүй гэж мэдэгдсэн бол “AstraZeneca”-удирдлага нь зохиогчийн давуу эрх үгүй болбол инноваци бүхий эрэл хайгуул эрчимтэй хийх гол сэдэл, хөдөлгөгч хүч үгүй болно гэж мэдэгдсэн.

Жон Хопкинсын их сургуулийн шинжээч Амеш Адалья нь ДЭМБ-ын энэ санаачилгыг хэрэгжүүлэх боломжгүй гээд “Амжилттай вакцины томьёо нийтэд ил бололгүйгээр үйлдвэрлэгч компанийн оюуны өмч хэвээр үлдэнэ. Онолын хувьд эзэмшигч нь бусад компаниудад лицензээр үйлдвэрлэхийг нь зөвшөөрч болох ч томьёог нь хэзээ ч нийтэд ил болгохгүй” гэж байна. Түүний бодлоор улс орнууд хувиа хичээх үзлээ хойш тавьж, вакциныг аль болох жигд хуваарилахыг хичээсэн ч гэлээ вакцин дэлхий даяар тархах хүртэл наад зах хоёр жил өнгөрнө.

Анагаах ухааны ёс зүйн шинжээч Жонатан Морено нь энэ талаар ярихдаа баян орнууд вакциныг хамгийн түрүүнд хүртэнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа хэлээд төгс ертөнцөд бол вакциныг дэлхий даяар тараах эрхийг ДЭМБ авах байсан ч ойрын ирээдүйд ийм зүйл болохгүйн заагаад “Одоо өрнөж байгаа үйл явдал нь вакциныг өөрийн болгох уралдаан дах нэгэн төрлийн үндсэрхэг үзэл юм” гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Шинээр томилогдсон Элчин сайдууд 10 цагийн өмнө
“СИТИ” Их сургуулийн өвлийн элсэлт үргэлжилж байна 12 цагийн өмнө
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно 12 цагийн өмнө
Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна 12 цагийн өмнө
Ховд аймгийн хүүхэд залуус электрон тамхи түүний хор хөнөөлийн талаар асуудал дэвшүүллээ 13 цагийн өмнө
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд томуу, томуу төст өвчний шалтгаантай байна 13 цагийн өмнө
Онлайн худалдаа хийхэд таны зайлшгүй мэдэх ёстой 3 зүйл 13 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргажэээ 14 цагийн өмнө
МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар 3 асуудал хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Мэдээллээ хамгаалах нь шүдээ угаахтай адил өдөр тутмын дадал байх ёстой 17 цагийн өмнө
Аврагчид 5 иргэний амь насыг хамгаалж, 40 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа 17 цагийн өмнө
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна 18 цагийн өмнө
Ирэх онд зөвхөн багш нарын цалин л нэмэгдэнэ 18 цагийн өмнө
АПУ компани 2025 оны “Шилдэг БоНЗ хэрэгжүүлэгч байгууллага”-аар шалгарлаа 18 цагийн өмнө
Энэ оны хагас жилд хуримтлалын санд 131.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг, хүүгийн орлого төвлөрсөн 19 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна 19 цагийн өмнө
АИ-92 Автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал 19 цагийн өмнө
Мөрийтэй тоглоомын донтогсод амиа хорлох хүртэл эрсдэлд ордог 19 цагийн өмнө
"Alpha Gaming" баг дэлхийн аваргын III байрт шалгарч, А.Бүрэнбаяр шилдэг тоглогчоор тодорлоо 20 цагийн өмнө