ХҮНСНИЙ НОГООГ ТҮҮХИЙГЭЭР ИДЭХ НЬ ЯМАР САЙН ТАЛТАЙ ВЭ


Орчин үед ногоог түүхийгээр хэрэглэх нь аль хэдийн хэвийн үзэгдэл болоод зогсохгүй дэлхий даяар хүнсний ногоог түүхийгээр нь хэрэглэхийн ач тусыг тайлбарлаж байна.

Баримтаас үзвэл, хүнсний ногоог түүхийгээр хэрэглэх нь хорт хавдраас урьдчилан сэргийлэх ач тустай гэжээ.

Хятад улсын Шаньдун мужийн Цан Шань хошуунд 100 мянган хүний гурав буюу дөрөв нь ходоодны хорт хавдраар нас бардаг байна. Энэ нь Хөх мөрнөөс хойшхи бүс нутгийн хошуудтай харьцуулбал ходоодны хорт хавдраар нас барагсдын хэмжээ хамгийн бага хошуу болох юм.

Учир нь тус газрын ард иргэд хоолтойгоо цуг байнга сармис иддэг бөгөөд зарим тосгонд хүн бүр өдөрт хүнсэндээ дунджаар 20 грамм сармис хэрэглэдэг байна.

Мөн Америкийн өндөр настан хүнсний мэргэжилтэн 80 настай Энни Вигмур 20 гаруй жилийн өмнөөс эхлэн түүхий хүнсний ногоо болон жимсний шүүс хэрэглэж эхэлсэн байна. Ингэснээр тэрээр илэрхий эрүүлжин залуужсан байна.

Түүхий хүнсний ногоо яагаад ийм ашигтай вэ? гэдэг тал дээр судлаачид их хэмжээний судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр шинэ соргог хүнсний ногоо, жимс, мөөг зэрэг нь тохиромжтой нөхцөлд витамин амин дэм, техникийн бус давс болон зарим нэгэн хорт хавдрын бактер устгах чадалтай бодис харилцан адилгүй хэмжээтэйгээр агуулсан байдаг гэжээ. Төрөл бүрийн биологийн идэвхит бодис агуулсан хүнсний ногоон зөвхөн түүхийгээр идэх үед л үр дүнгээ харуулж хүний биеийн эд эсэд сайнаар нөлөөлдөг аж.

Түүхий ногоонд агуулагдаж байдаг амин дэм нь болсон ногоонд агуулагдаж байдаг амин дэмээс хол илүү ач тустай гэнэ. Түүгээр ч зогсохгүй арьсны эд эсийг сэргээн арьсны өвчлөлтийг зогсооно. Улаан луувангийн эд, модлог эд, дэгдэмхий тос, исэл зэрэг нь хүний биед шингэсний дараа эд эсийн идэвхит чанарыг ихээр өдөөж дархлааг сайжруулан, хорт хавдрын эд эсийн устгал хийдэг байна. Гадаад улс орнуудад хорт хавдрыг утсгах энэхүү чадварыг нь ашиглан "Түүхий ногоогоор эмчлэх" эмчилгээний аргыг бий болгон ашигласан нь ихээхэн үр дүнд хүрч байна.

Түүхий ногоо олон сайн талтай тул гадаадын олон улс орнууд өөр өөрийн онцлогтой тохируулан хэрэглэдэг. Түүхий ногоо нь дээрх сайн талтайгаас гадна багахан хэмжээний тос, давс, сахар зэрэг амтлагчаар амтлан хэрэглэвэл зохимжтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр