ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛД ОРЧИН ҮЕИЙН ТЕХНИК ПРОГРАММ ХАНГАМЖ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ


Нийслэл хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө гудамж, зам, талбайг хянах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор камерын хяналтын удирдлагын нэгдсэн төв бүхий "Аюулгүй хот" төсөл хэрэгжүүлэхээр тусгасан.

Тус цагдаагийн газраас төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Эргүүл", "Телекамер", "Гэмт хэргийн хяналтын цогц систем" дэд хөтөлбөрүүдийг боловсруулан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж, 62 дугаар тогтоолоор батлууллаа.

Гэмт хэргийн статистик мэдээллээс харахад 2016 онд улсын хэмжээнд 27 мянга гаруй гэмт хэрэг бүртгэгдсэний 65.9 хувь буюу 17909 гэмт хэрэг нийслэл хотод бүртгэгдсэн байна.

Нийслэл хот сая гаруй хүн амтай том хот болж байгаа тул гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, орчин үеийн техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, камерын хяналтыг өргөжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Иймд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажлыг олон улсын цагдаагийн байгууллагын жишигт хүргэж, эргүүлийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг боловсронгуй болгож цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор "Эргүүл" дэд хөтөлбөр,

Нийслэл хотод ашиглагдаж байгаа болон цаашид шинээр суурилуулах теле хяналтын камерыг нэгдсэн системд оруулж, мэдээллийг өргөн хүрээнд зохистой ашиглах зорилгоор "Телекамер",

Гэмт хэргийн хяналтын цогц системийг ашиглан гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгдэж байгаа газрыг тодорхойлж, гэмт хэрэгтэй тэмцэх оновчтой арга, тактикийг төлөвлөн хэрэгжүүлж гэмт хэргийн гаралтыг бууруулахад зорилгоор "Гэмт хэргийн хяналтын цогц систем" дэд хөтөлбөрүүдийг батлуулан ажиллаж байна.

Хөтөлбөрийн үр дүн:

  1. Гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлыг "Гэмт хэргийн цахим зураглал"-аар үнэлж дүгнэн, гэмт хэрэг ихээр үйлдэгддэг эмзэг цэгүүдийг хяналтад авч, урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой зохион байгуулж, камержуулна.
  1. Цагдаагийн байгууллагын эргүүлийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэж, иргэдээс цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах ажиллагаа сайжирна.
  2. Телекамерын хяналтын удирдлагын төвтэй болж, телехяналтын камерын хэвийн үйл ажиллагаа хангагдана.
  3. Нутгийн захиргааны байгууллагуудыг шуурхай мэдээллээр хангах боломж бүрдэж, гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийн дагуу шуурхай очих нөхцөл бүрдэнэ.
  4. Эргүүлийн алба хаагчдын мэдлэг, мэргэжлийн ур чадвар сайжирч, албаны шуурхай байдал хангагдан ажлын бүтээмж дээшилж, цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар дээшилнэ хэмээн Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18