“ОЮУ ТОЛГОЙ” КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АРМАНДО ТОРРЕС ТОМИЛОГДЖЭЭ


"Оюу толгой" компанийн Гүйцэтгэх захирлаар Армандо Торрес томилогдсон тухай тус компаниас мэдэгдлээ.

А.Торрес нь өнгөрөгч 2016 оноос эхлэн "Оюу толгой" компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (TУЗ)-ийн гишүүн бөгөөд Рио Тинто компанийн "Оюу толгой"-г хариуцсан захирлаар ажиллаж байв. Армандо нь ТУЗ-ийн гишүүнээр үргэлжлүүлэн ажиллана.

Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Стивен Жонс тус компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар цаашид ажиллана.

А.Торрес нь сүүлийн зургаан жил Рио Тинто группт удирдах ажил эрхэлсэн. Тэрбээр ажлын гараагаа Рио Тинтогийн Хөнгөн цагааны группийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар эхлүүлсэн ба Австрали, Канад дахь үйл ажиллагааг хариуцан ажилласны дараа Үйл ажиллагаа, өөрчлөлт хариуцсан захирлаар томилогдон ажиллаж байв.

"Оюу толгой" компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх "ТУЗ-өөс Армандо Торресийг компанийн Гүйцэтгэх захирлаар томилж буйдаа таатай байна. А.Торрес бизнесийн үйл ажиллагааг өөрчлөн сайжруулах, дотоод нөөц бололцоог бэхжүүлэх, орон нутагтай харилцаа хамтын ажиллагааг бататгах, ажиллагсдын ур чадварыг сайжруулах чиглэлээр үр бүтээлтэй ажилласан туршлагатай. ТУЗ-өөс Армандог тус компанийг чадварлаг удирдан манлайлж, цаашдын амжилтанд хүргэнэ гэдэгт итгэл төгс байна. Мөн түүнчлэн ТУЗ-өөс Стивен Жонсын оруулж буй чухал хувь нэмэр, чадварлаг манлайллыг өндрөөр үнэлж байна. Стивен Жонс "Оюу толгой"-н цаашдын хөгжлийн эх суурийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн" гэж тэмдэглэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18