ЗӨВЛӨЛДӨХ ЗӨВЛӨЛИЙН ЗӨВЛӨМЖИЙГ ГАРДУУЛЛАА

14 цагийн өмнө

"Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах тухай" УИХ-ын тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг, Зөвлөлдөх зөвлөлөөс Анхдугаар санал асуулгын дүнд үндэслэн гаргасан Зөвлөмжийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.05.05) гардуулан өглөө.

Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмжийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, санал асуулгын дүнгийн тайланг Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Ламжав нар гардуулсан юм.

Энэ үеэр Н.Энхболд "Зөвлөлдөх зөвлөл, УИХ-ын ажлын хэсэг болон холбогдох байгууллагууд энэ ажилд маш идэвхтэй, хариуцлагатай оролцож, Анхдугаар санал асуулгыг богино хугацаанд, амжилттай зохион байгууллаа. Зөвлөлдөх зөвлөл дүнг нэгтгэн, Зөвлөмжөө хуулийн хугацаанд өргөн барьж байна" гэв.

Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, академич Г.Чулуунбаатар:

-Зөвлөлдөх санал асуулгын 6 сэдэв тус бүрээр дүгнэлт гаргасан. Дөрвөн асуудлыг санал асуулгын хоёр шатанд бүрэн дэмжсэн байна. Нэг асуудлаар буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийг 1 удаа, 6 жилийн хугацаатай, УИХ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүнээс сонгох гэсэн томъёоллыг дэмжсэнгүй. Парламентын 2 танхимтай байх асуудлыг эхний шатанд дэмжсэн ч хоёр дахь шатанд дэмжсэнгүй. Тиймээс дараагийн шатны үйл ажиллагаандаа эдгээр саналыг харгалзан үзэх ёстой гэв.

Зөвлөлдөх зөвлөлийн дарга Н.Жанцанноров: "Анхдугаар зөвлөлдөх санал асуулгын үеэр дуу, болон дүрс бичлэг, протоколоор ихээхэн үнэ цэнэтэй материал бүрдлээ. Цаашид судалгаа шинжилгээнд ашиглах талаар анхаарах ёстой" гэсэн бол УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан "Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд санал асуулгын дүнгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн бол УИХ заавал авч хэлэлцэх бөгөөд шаардлагатай бол Ажлын хэсэг байгуулна гэж заасан байдаг. Тиймээс Ажлын хэсгийг яаралтай байгуулах ёстой. Нийт ард түмнээс авах санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган явуулбал зардал хэмнэх гээд олон талын ач холбогдолтой" гэв.

УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын намрын чуулганаар баталсан "Зөвлөлдөх санал асуулгын тухай" хуулийн дагуу Монгол Улсад анх удаа зөвлөлдөх санал асуулгыг амжилттай зохион байгуулсан Зөвлөлдөх зөвлөл, Ажлын хэсгийн гишүүд, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын ХЭГ, нийт оролцогчдод талархал илэрхийлэв.

Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, эсэх асуудлаар заавал зохион байгуулах ёстой ажлын нэг нь энэ юм. Иргэд, гаднын ажиглагчид Зөвлөлдөх санал асуулгыг сайн зохион байгууллаа гэж үзэж байна. Зөвлөмжийг УИХ анхааралтай авч үзэж, цаашид хийх ажлаа хугацаа алдалгүй эхлүүлэх талаар анхаарна" гэж тэмдэглэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Д.Ламжав, Н.Жанцанноров, Ц.Гомбосүрэн, Д.Чойжамц, Сарантуяа, Д.Сүхжаргалмаа, Б.Лхагважав нарт Анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсан Батламжийг гардууллаа.

Зөвлөмж гардуулахад УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Мөнхбат, Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан, Г.Занданшатар, Ж.Батзандан, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар байлцав гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр