108 хүний биеийн байдал хөнгөн, 14 хүний бие хүндэвтэр байна

О.Шүрэнцэцэг
2020/06/06

Өнөөдөр ЭМЯ-наас хийсэн ээлжит мэдээллээр, Монгол Улсын хэмжээнд 2020 оны 6 дугаар сарын 6-ны 11 цагийн байдлаар 193 хүн коронавирусний халдвартай нь батлагдсанаас 71 хүн эдгэрээд байгаа бөгөөд 122 хүн эмчийн хяналт дор тусгаарлалтанд байна.

Тэднээс 108 хүний биеийн байдал хөнгөн, 14 хүний бие хүндэвтэр байгаа аж. Энэ хүмүүсийн дотор 8-16 насны 1 хүүхэд байгаа бол жирэмсэн 3 эмэгтэй байна. Мөн элэгний хавдартай, чихрийн шижин өвчтэй тус бүр нэг хүн эмчлүүлж байгаа аж.

Хамгийн сүүлд хийсэн коронавирусний халдварын шинжилгээнд 255 хүн хамрагдсанаас 253 хүнд сөрөг буюу илрээгүй байна. Харин 2-оос нь эерэг буюу коронавирусний халдвар илэрлээ. ОХУ-аас ирсэн 22 настай оюутнаас тавдугаар сарын 13-нд хийсэн анхны шинжилгээгээр коронавирус илэрсэн бөгөөд 23 хоногийн дараа тэр эдгэрч дараагийн шатандаа шилжиж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 59 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18