13 настай Т: Аав ээж маань загнаагүй ч би маш их айж, харамсаж байна


Тогтоол усанд тоглохоор очсон дөрвөн хүүхэд харамсалтайгаар амиа алдсан. Тэдэнтэй хамт 11-15 насны зургаан хүүхэд явсан бөгөөд тэдний нэг 13 настай Т-тэй бид уулзсан юм. Т хүү айлын том хүү бөгөөд 11, 4 настай хоёр дүүтэй. Осол болсон өдөр аав нь амарсан учир бага дүүгээ үлдээгээд 11-тэй дүүтэйгээ хамт тоглохоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү явжээ. Тэрбээр ярихдаа “Би дүү Б-ээ дагуулаад, найзуудтайгаа Цэцэрлэгт хүрээлэн явсан. Тэр тогтоол усанд жараахай байдаг юм байна лээ. Бид нар эхлээд жараахай барьж, ундааны саванд хийж тоглосон. Дараа нь тэнд байсан хөөсөнцөрүүдээс тэврээд усанд сэлсэн. Дүү бид хоёр бас Э ус руу ороогүй. Тэр ус хэр гүн байсныг мэдэхгүй. Манай найз О усны гол хэсэгт очоод хөөсөнцөрөө алдаад өөрөө доошоо орсон. Ах нь дүүгээ авах гэж ороод бас гарч ирж чадаагүй. Бид нар хүмүүсээс тусламж гуйхаар гүйгээд ах, эгч хоёрыг олж чадсан. Тэр эгч нэг хүүхдийг уснаас аварсан. Тэгээд л эмнэлэг цагдаа дуудсан. Хамгийн түрүүнд эмч ирсэн. Онцгойгийн ах нар завьтай хайгаад гурван найзыг маань гаргаж ирсэн. Нэг найз маань олдохгүй хоёр цаг орчим болж, олдсон. Бид нар их айсан, уйлаад л усны эрэг дээр сууцгаасан. Тэгээд Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт очиж, мэдүүлэг өгсөн. Гараад иртэл бүх аав ээж нар ирчихсэн, уйлалдаад л их хэцүү байсан.

Нас барсан найзуудтайгаа би багаасаа хамт тоглож найзалсан. Мөнгөтэй үедээ хамтдаа амттан авч иддэг байсан. Одоо тэд нартай хамт тоглохгүй гэхээр “аймаар” байна. Гэрээсээ хол явсандаа харамсаж байна. Аав ээж маань дүү бид хоёрыг загнаагүй ч маш их айж байна. Тэр ус тийм гүнзгий байсан бол “хүүхэд орвол аюултай” гээд биччихсэн бол найзууд маань орохгүй байсан байх. Одоо би дүү нараа хараад гэртээ л байна”



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 4 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 5 цагийн өмнө
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 6 цагийн өмнө
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 6 цагийн өмнө
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 8 цагийн өмнө
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 8 цагийн өмнө
Л.Гантөмөр: Төрийн ордонд нэг удаа хоол идэхэд 25 мянган төгрөг 8 цагийн өмнө
ОБЕГ: Увс аймагт шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа хүндрэлтэй байна 8 цагийн өмнө
Н.Алтаншагай: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох хэрэгтэй 8 цагийн өмнө
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг долоо дахь өдрөө хайж байна 11 цагийн өмнө
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй 14 цагийн өмнө
ЦЕГ: Toyota Prius автомашин ус зайлуулах хоолой мөргөж, онхолдсон ослын улмаас 15 болон 16 настай хоёр охин амиа алдсан 14 цагийн өмнө
А.Чагцал: Хөхний хавдрын гуравдугаар шатанд хүрсэн байсан ч амьд байгаадаа талархаж байна 14 цагийн өмнө
Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 14 цагийн өмнө
Нярайн булчин чангарлаас сэргийлэх нь Өчигдөр
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Ч.Лодойсамбуу: Эрх баригчдыг дуу хоолой болдог МҮОНРТ-ийн төсвийг яагаад хоёр дахин нэмэгдүүлэв? Өчигдөр
Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ Өчигдөр
А.Ганбаатар: Факторингийн хууль зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ Өчигдөр