ШЕЗ-өөс худал мэдээллийг түгээж байгааг зогсоохыг шаардаж мэдэгдэл гаргалаа


Ш.Мөнгөншагай нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэнтэй холбогдуулан 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс “Шүүгчийн гэрээс 1.4 сая ам.долларыг хурааж авсан” гэх тайлбар бүхий бичлэг зарим мэдээллийн сайт, нийгмийн сүлжээгээр цацагдаж байна.

Иргэн Г.Жаргалангийн хөлсөлж байсан, Сүхбаатар дүүргийн I хороо, 220К байрны 305 тоотоос хураасан 1.205.200 ам.доллар, түүний хамаарал бүхий бусад этгээдээс хураасан зэрэг нийт 1.445.200 ам.долларыг улсын орлого болгох тухай шүүхийн шийтгэх тогтоолд заасан байна. Г.Жаргалан нь шүүгчийн албан тушаал огт эрхэлж байгаагүй бөгөөд бусдад хахууль өгсөн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн.

Иймд илтэд худал мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж байгаа үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардаж байна. Цаашид дээрх худал тайлбар мэдээллийг санаатайгаар түгээсэн тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу холбогдох арга хэмжээ авах болохыг мэдэгдье. 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТӨВ АЙМАГ: Улсын төсвийн 5.4 тэрбумын хөрөнгө оруулалтаар шинэ сургууль ашиглалтад орлоо 11 минутын өмнө
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-тай хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 2 цагийн өмнө
Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 5 цагийн өмнө
Маргаашаас автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна 9 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
ЦАГ АГААР: Нийслэлд бороо орно 10 цагийн өмнө
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн туршилтын галт тэргийг есдүгээр сард эхлүүлнэ 10 цагийн өмнө
Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо Өчигдөр
Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно гэв Өчигдөр
ТӨВ АЙМАГ: Цагаан жагсаалтад орох хүсэлтийг цахимаар илгээнэ Өчигдөр
Өнөөдөр уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Түүхий эд гарган авч буулгахаас өөрийн боловсруулах аж үйлдвэр рүү 2026/08/12
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна 2026/08/12
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/08/12
Зарим төрлийн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газар олгоно 2026/08/12
Инфляц долдугаар сард 13 хувьд хүрч, өмнөх сараас 1 нэгж хувиар өсжээ 2026/08/12
Дорноговьд 500 хүнд зориулсан “ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ МОНГОЛ ГЭР” бий 2026/08/12
Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ 2026/08/12
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/08/12