Дахин 2 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 30 боллоо

О.Шүрэнцэцэг
2020/05/23

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: Манай хөрш ОХУ-д өвчлөл нэмэгдсэн байна. Манай олон аймагтай хил залгаа бүсүүдэд өвчлөл нэмэгдэж байна. Монгол Улсад одоогоор 1394 хүн ажиглах байранд байна. 24 цагийн хугацаанд 119 дугаарт 119 хүн хандсан байна. Шуурхай аппликэйшнд 11 хүн хандаж зөвлөгөө авсан байна. Хүн бүр амны хаалтаа тогтмол зүүж, гараа тогтмол угаах хэрэгтэй.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Тавдугаар сарын 22-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 188 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй.

Тодруулбал,

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3
  • Дархан-Ууд аймагт тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ
  • Тандалтын зорилгоор 17 сорьц (Тандалтын сорьцыг Улсын Нэгдүгээр төв эмнэлэг болон Гуравдугаар эмнэлэг, дүүргүүдийн нэгдсэн эмнэлгээс цуглуулжээ)
  • Энхийн сахиулагч 113 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

Дархан-Уул аймагт ачаа тээврийн 42 жолооч, аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан 2 хүн нийт 44 хүнд шинжилгээ хийсэн байна. Ингэхэд коронавирус илрээгүй" гэв

Мөн өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр оюутан эдгэрч гарч байгааг тэрбээр дуулгалаа.Эдгэрч гарч буй оюутнууд 37 ба 39 хоног эмчлүүлж, эдгэрлээ. Тэднийг дараагийн шатны ажиглалтад шилжүүлэх юм. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18