Сүүлийн 24 цагт 3 ажиглалтад орж, 263 хүн гэрийн ажиглалтад шилжлээ

О.Шүрэнцэцэг
2020/05/23

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл

 "Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс, нутаг дэвсгэрт тархаад байна. Сүүлийн 24 цагт 116 мянган хүн шинээр халдвар авсан.

ОХУ-д өчигдөр 8,849 хүн халдвар авсан бөгөөд нас баралт нэмэгдэж байна. Манай олон аймагтай хиллэдэг Тува, Буриад, Читэд өвчлөлийн тархац нэмэгдэж байгаа тул иргэд мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг дагахыг уриалж байна" гэв.

Манай улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 141 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 30 нь эмчлэгдэж гарснаар 111 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм.

Сүүлийн 24 цагт 3 ажиглалтад орж, 263 хүн гэрийн ажиглалтад шилжжээ. Ингэснээр 1,394 хүн ажиглах байранд байна. Тэдний 182 нь архаг хууч өвчтэй бөгөөд иргэдэд 41 их эмч, 36 резидэнт эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгааг ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв.

Түүнчлэн тэрбээр 11 их эмч орон нутгийн 13 галт тэргэнд ажиллаж 5127 зорчигчид тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүйг дурдлаа.

Шуурхай 119 дугаарын утсанд сүүлийн 24 цагт гадаадаас 11 иргэн коронавирусийн эмнэл зүй, зөвлөгөө мэдээллийг авсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 31 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18