НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛНО


Нийслэлээс зарласан "Иргэдийн оролцоотой эрхзүйн шинэтгэлийн жил"-ийн хүрээнд Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн Тээврийн газрын хамтарсан "Нээлттэй хаалганы өдөрлөг" 2017 оны 05 дугаар сарын 4-ний өдөр Жанжин Сүхбаатарын талбайд болно. Энэхүү өдөрлөг нь "Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэл"-ийн жилийн ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааг сурталчлах, тайлбарлан таниулах, санал хүсэлтийг сонсож, цаашдын ажилдаа тусгах зорилготой юм. Өдөрлөгт "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ, "Тэнүүн-Огоо" ХХК, "Эрдэм Транс" ХХК, "Сутайн буянт" ХХК, "Мяралзаа" ХХК, "Атибус" ХХК, "Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо" зэрэг Нийслэлийн Тээврийн газрын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд, "Наранбулаг хан" ХХК, "Ялгуусан" ХХК, Улаанбаатар зам засвар арчлалтын газар зэрэг авто замын барилга, засвар үйлчилгээ эрхлэгч байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцож, өөрсдийн бодлого, чиглэл үйл ажиллагаагаа сурталчлан танилцуулна.

Өдөрлөгийн үеэр "Улаанбаатар смарт карт" компаниас иргэдийн дунд "Асуулт, хариултын тэмцээн" зохион байгуулж, зөв хариулсан иргэдийг Нийтийн тээврийн 5000, 10 000 төгрөгийн цэнэглэлттэй картаар урамшуулах юм хэмээн Нийслэлийн Авто Замын хөгжлийн Газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 4 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 4 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 5 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 11 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 11 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 13 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25