“Ээжийг аав зодсоныг хэлчихвэл бид бүтэн өнчин хүүхдүүд болчихно ш дээ”


Энэ сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга Д гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэж, эхнэрийнхээ аминд хүрсэн хэрэг гарсан. Хэргийг аймгийн цагдаагийн газарт шалгаж, хэрэгт холбогдогч Д-г нэг сарын хугацаатай цагдан хорьж, шалгаж байгаа юм.

Талийгаач 38 настай Б-ийн цогцост хийсэн ШШҮХ-ийн шинжилгээний дээжийг  өчигдөр 15.00 цагийн орчимд Улаанбаатар хот руу явуулжээ. Талийгаачийн ах дүүсийн хэлж байгаагаар цогцос нь хүн харахын аргагүй хөх эрээн, шүд буйл нь хүртэл гэмтсэн байсныг хэлж байна. Тиймээс ШШҮХ болон цагдаа, прокурор, шүүхийн байгууллага шударга шийднэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байгаа юм. Мөн Д нь өмнө нь буу гаргаж, эхнэрээ “буудаж ална” хэмээн сүрдүүлж байхад нь талийгаачийн ах болиулж, цагдаад дуудлага өгөөд, “бууг нь хурааж аваарай” гэдэг хүсэлт тавьж, сануулж байжээ.

Д-ынх 3-13 насны нэг хүү,  хоёр охинтой бөгөөд Д-ын ээжийнх болон ахынхтай нэг хашаанд амьдардаг байжээ. Хэрэгт холбогдогч Д “15-ны 03-09 цагийн хооронд талийгаачийг дарамталж, зодсон” талаараа мэдүүлж байгаа бөгөөд энэ хугацаанд нэг хашаанд байсан ээж болон ах нар нь тусламж үзүүлж, эмнэлэг, цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүйд талийгаачийн эгч, ах дүүс гомдолтой байгаагаа хэлж байна. Түүнчлэн талийгаачийн хүүхдүүд ч “Ээжийг аав зодсон талаар хэлчихвэл бид бүтэн өнчин хүүхдүүд болчихно ш дээ” гэсэн айдастай байсан нь гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдэгдэж, хүүхдүүд нь нэгэнт айдастай болсны шалтгаан гэж тэд үзэж байна. Хүүхдүүд одоогоор эмээгийнхээ гэрт байгаа аж.  

Талийгаач өмнө нь ч нөхөртөө зодуулж, цагдаагийн байгууллагад хандаж байсан бөгөөд ах дүүс нь салгахаар ярилцахад “Хоёр охин хүүхдээ эцэггүй болгож, хүний гар харуулмааргүй байна” гэсэн шалтгаанаар гэр бүлээ бүтэн авч үлддэг байжээ.  

Нэмж мэдээлэхэд, хэрэгт холбогдогч Д нь 2008 онд таван найзынхаа хамт Тайширын усан цахилгааны орчимд амарч яваад, хамт явсан таван хүн нь нууранд живж амиа алдсан хэрэг гарч байжээ: 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 10 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 12 цагийн өмнө
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 13 цагийн өмнө
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 13 цагийн өмнө
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 14 цагийн өмнө
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 14 цагийн өмнө
Л.Гантөмөр: Төрийн ордонд нэг удаа хоол идэхэд 25 мянган төгрөг 15 цагийн өмнө
ОБЕГ: Увс аймагт шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа хүндрэлтэй байна 15 цагийн өмнө
Н.Алтаншагай: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох хэрэгтэй 15 цагийн өмнө
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг долоо дахь өдрөө хайж байна 18 цагийн өмнө
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй 20 цагийн өмнө
ЦЕГ: Toyota Prius автомашин ус зайлуулах хоолой мөргөж, онхолдсон ослын улмаас 15 болон 16 настай хоёр охин амиа алдсан 20 цагийн өмнө
А.Чагцал: Хөхний хавдрын гуравдугаар шатанд хүрсэн байсан ч амьд байгаадаа талархаж байна 20 цагийн өмнө
Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 20 цагийн өмнө
Нярайн булчин чангарлаас сэргийлэх нь Өчигдөр
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Ч.Лодойсамбуу: Эрх баригчдыг дуу хоолой болдог МҮОНРТ-ийн төсвийг яагаад хоёр дахин нэмэгдүүлэв? Өчигдөр
Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ Өчигдөр
А.Ганбаатар: Факторингийн хууль зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ Өчигдөр