Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орно


Өнөө шөнө төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын баруун хэсгээр, маргааш өдөр нутгийн төв хэсгээр бороо орж, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүснэ гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Тавдугаар сарын 19-20-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ-

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон  шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө  нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Орхон-Сэлэнгийн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус, Хэнтэйн уулс, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 17-22 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 29-34 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2-4 градус, бусад хэсгээр 7-9 градус, өдөртөө сэрүүсэж 16-18 градус дулаан байна.

Энэ сарын 21-24-ний өдрүүдэд зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно

Тавдугаар сарын 21-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи 21, 22-нд ихэнх нутгаар, 23, 24-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж, Хангай, Хөвсгөлийн уулс, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн байна.

Өдөртөө 11-16 градус, Алтайн уулс, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

  Эх сурвалж: ЦУОШГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 8 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 9 цагийн өмнө
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 10 цагийн өмнө
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 10 цагийн өмнө
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 12 цагийн өмнө
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 12 цагийн өмнө
Л.Гантөмөр: Төрийн ордонд нэг удаа хоол идэхэд 25 мянган төгрөг 12 цагийн өмнө
ОБЕГ: Увс аймагт шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа хүндрэлтэй байна 12 цагийн өмнө
Н.Алтаншагай: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох хэрэгтэй 12 цагийн өмнө
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг долоо дахь өдрөө хайж байна 15 цагийн өмнө
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй 17 цагийн өмнө
ЦЕГ: Toyota Prius автомашин ус зайлуулах хоолой мөргөж, онхолдсон ослын улмаас 15 болон 16 настай хоёр охин амиа алдсан 17 цагийн өмнө
А.Чагцал: Хөхний хавдрын гуравдугаар шатанд хүрсэн байсан ч амьд байгаадаа талархаж байна 18 цагийн өмнө
Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 18 цагийн өмнө
Нярайн булчин чангарлаас сэргийлэх нь Өчигдөр
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Ч.Лодойсамбуу: Эрх баригчдыг дуу хоолой болдог МҮОНРТ-ийн төсвийг яагаад хоёр дахин нэмэгдүүлэв? Өчигдөр
Улсын хэмжээнд аравдугаар сард 40800 тонн АИ-92 шатахуун импортолжээ Өчигдөр
А.Ганбаатар: Факторингийн хууль зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ Өчигдөр