Дархан суманд ариутгагч, хөрс эрүүлжүүлэгч биобэлдмэлийг үнэ төлбөргүй олгоно


Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Дархан сумын гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлонд “Био-Эко” ариутгагч, хөрс эрүүлжүүлэгч биобэлдмэлийг үнэ төлбөргүй тараах ажлыг Дархан сумын Онцгой комиссоос шийдвэрлэж, Дархан сумын ЗДТГ-ын албан хаагчид, хэсгийн ахлагчдаас бүрдсэн ажлын хэсэг 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Нэгдүгээр багаас эхлэн тарааж эхэлжээ.

Худалдан борлуулахыг хориглосон, Дархан сумын Онцгой комиссын захиалгаар Монгол Улсад үйлдвэрлэсэн био идэвхижүүлэгч 1.25 литр бактерийг сайтар сэгсэрч хоёр литр усанд шингэлж найруулан нүхэн жорлон руу гоожуулж хэрэглэдэг аж. Ингэж хийсний дараа 7 хоногийн хугацаанд эвгүй үнэр гарч цэвэрлэгддэг байна. 

Тус бэлдмэлийг хийсний дараа гэдэсний бүлгийн бактер эрс буурч өвчин үүсгэгч нянгууд илрэхгүй устаж, агаарын баохирдлыг эрс багасгадаг. Түүнчлэн нүхэн жорлонд хуримтлагдсан лаг хоргүйжиж, хэмжээ буурч, хөрс агаар, цаашлаад газрын гүний ус бохирдохоос сэргийлэх, хортон шавж үржихийг зогсоодог ажээ. Урьдчилсан судалгаагаар Дархан сумын гэр хорооллын 10.000 гаруй айл өрхөд 7800 гаруй нүхэн жорлон байдаг бөгөөд нэг жорлонд хоёр ширхэгийг шингэлэн найруулж уусгалт хийхээр тараах юм. Төсвийн тухайд 42.500.000 төгрөг бөгөөд Дархан сумын Онцгой комисст иргэд ААНБ-уудаас өгсөн хандив болон бусад хэлбэрээс санхүүжсэн байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр