ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 23 хүний биеийн байдал хүндэвтэр байна

О.Шүрэнцэцэг
2020/05/18

 ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өчигдөр Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариу , эмчлэгдэж буй иргэдийн биеийн байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Өнөөдөр нэг оюутан эдгэрч 14 хоногийн сувилалд шилжлээ. Мөн Туркийн хоёр иргэн ажиглалтын хугацаагаа бүрэн дуусгаж гэртээ гарлаа. Өчигдрийн байдлаар нийт ХӨСҮТ болон Дархан-Уул аймагт 156 хүнд шинжилгээ хийлээ. Дархан-Уул аймагт хийгдсэн шинжилгээнүүдэд коронавирус илрээгүй.

ХӨСҮТ-д давтан шинжилгээнүүд хийсэн. Давтан шинжилгээнүүдээс ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн нэг оюутнаас илэрлээ. Өмнө нь энэ сургуулийн 55 оюутнаас илэрсэн. Эдгээр оюутан онгоцонд хамт сууж ирсэн.

ХӨСҮТ-д 115 хүн эмчилгээнд, 89 хүн хяналт, ажиглалтад байна. Эмчилгээнд байгаа хүмүүсээс 23-ынх нь биеийн байдал хүндэвтэр байна. 8-16 насны 5 хүүхэд эмчилгээнд байгаа. Хүүхдүүдийн биеийн байдал дунд зэрэг үнэлэгдсэн" гэлээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 136 болж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18