Нэр дэвшигчид нийгмийн хүлээлтэд хүрсэнгүй


Хууль тогтоох байгууллага руу хошуурч, хийсэн бүтээснээрээ бус хэл амаараа өрсөлдөх сунгаа эхэллээ. Уг нь хамгийн нэртэй төртэй, хийсэн ажил, хэлэх үгтэй хүн энэ сунгаанд нэр дэвшвэл улсын хөгжлийг хойш бус урагшлуулж, өнөө бидний олон жил ярьсан чинээлэг дундаж давхарга бүрдүүлэхийн төлөө явах учиртай. Атал бодит байдалд тэс өөр байгаа нь намуудын өнгөрөгч өдрүүдэд тодруулсан нэр дэвшигчдээс харагдлаа. 

Жил ирэх тусам ээлжит сонгуульд хэн их мөнгө өгсөн нь нэр дэвших эрхээ авдаг, эрх мэдэл, бүлэглэлүүдийн төлөөх тулаан болж хувирлаа. Хэлсэн, ярьсандаа байх тухай ойлголт улстөрчдөөс улам бүр алсарч байна. Ёс зүйтэй, шударга хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэдэг ч яг цагаа тулахаар эрх ашгийн эрэмбэ дараагаа тээр хол шидчихээд их мөнгө амласан руу нь эргэлт буцалтгүйгээр гүйдэг араншин намын дарга нараас цухалздаг болж сүүлдээ ил цагаандаа гарсаар хэдэн сонгуулийг үдэв. Энэ нь сонгуулиас сонгуулийн мөчлөг хооронд улам бүр хүчээ авч, мөнгөтэй хүмүүс нь ч “Сонгууль дөхөхөөр мөнгөө төлөөд “виз”-ээ авчихна” гэж хээвнэг ярьж суудаг үе давхарга жилээс жилд хүрээгээ тэлж байна.

УИХ-ын ээлжит 2020 сонгуулийг бодлогын өрсөлдөөн, мэтгэлцээн өрнөсөн сонгууль болно хэмээн судлаачид, улс төр гадарладаг хэн бүхэн ярьж байсан ч талаар болов. Өнөө л хэд маань нэр дэвшихээр болсон нь сонгогчдод уйдах, залхах хандлага бий болголоо. Залхлаа гээд саналаа өгөхгүй байвал харин ч хор уршигтай болж хувирав. Жаран чавганц уралдвал нэг нь түрүүлдэг юм хойно ирэх дөрвөн жилд Монгол Улсын хууль тогтоох байгууллагыг төлөөлж, бидний өмнөөс төр түшилцэх эрхмүүд сар гаруйн дараа тодорно. Хэнийг нь ч сонгохгүй байж болохгүй, хуульд энэ талаар заалт тусгаад өгчихсөн учраас гурван мандаттай тойргоос дэмжихгүй байсан ч олон нэр дундаас гурвыг нь дугуйлах үүрэг бид хүлээж буй.

Энэ удаагийн парламентад 41 хүн шинээр сонгогдож байв. Тэгвэл төрийн эрх ээлжилж барьж буй хоёр том нам шинэ хүмүүс дэвшүүлэхийг хичээсэн ч МАН үнэмлэхүй олонх учраас хуучин гишүүдийнхээ цөөнгүйд нь үргэлжлүүлэн итгэл үзүүлж, мандат өвөртлүүлжээ. Харин АН-ын хувьд нэр дэвшигчдийн 71 хувь нь шинэ, үүний дотор 50 хувь нь дан залуус байгаа аж. Нэг ёсондоо боловсон хүчний бодлогын хувьд шинэ залуусаа дэмжиж, хууччуулаа өнжөөн намынхаа сонгуулийн штабт ажиллуулахаар болсон байна. Гэхдээ хоёр нам хоёул Бага хурал, Үндэсний бодлогын хорооноосоо 20 гаруй хүнийг хасаж, шинэ хүн оруулж ирсэн. Зарим нь бүр намд элсээд батлахынх нь бэх нь хатаж амжаагүй хүмүүс байх аж. Тэд ногоон гэрлээр орж явсаар намаасаа нэр дэвших “виз” авчихлаа. Эмэгтэйчүүдийн, залуучуудын төлөөлөл энд бий ч бодлогын түвшинд юу хийж чадах бол, улс төр, эдийн засгийн бүлэглэлээс “нэр дэвших квот” авч, түүнийхээ төлөө ажиллах юм биш үү дээ гэж харагдахаар цөөнгүй хүн байна. 

Улс төр, эдийн засгийн бүлэглэл намуудад хүнээ байршуулж, эсвэл шинээр элсүүлж, Үндэсний бодлогын хороо, Бага хуралд нь гишүүн болгож байгаад сонгуульд өрсөлдүүлэх байдал энэ жилээс хүчээ авсан нь өнгөрөгч өдрүүдэд тод харагдлаа. Бүлэглэлүүд хууччуулаа бус шинэ залуусыг хүч түрэн улс төрд орох хаалга үүдийг нь нээж өгөхөд түлхэц ийн үзүүлэв.

Намаасаа явуулсан судалгаагаар рейтинг боломжийн байсан ч намын удирдлагатайгаа таарамжгүй харилцаатай байсан, эрх ашгийн зөрчил үүссэн хүмүүсээ У.Хүрэлсүх, С.Эрдэнэ аль аль нь тойргийн гадна үлдээв. Улс төрийн нам гэлтгүй албан байгууллагад ч гомдогсдын арми байдаг жишгээр тойргийн гадна үлдсэн гишүүд нь намын даргадаа гомдоллож, олон нийтийн сүлжээ болоод хэвлэлээр гомдлоо тайлцгааж байна. Нэгэнт галт тэрэг хөдөлсөн учир тусыг олохгүй ч сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Засгийн газар, албан тушаалын хуваарилалтад нэрээ оруулах гарц, гаргалгаа ч хайж байхыг үгүйсгэхгүй. 

МАН, АН-ынхан зарим тойрогт харилцан хүнээ захиалсан нь нэр дэвшигчдийн нэрсээс харагдаж буй. Намынх нь рейтинг муу газар эмэгтэй нэр дэвшигч явуулж, эсрэг намдаа нэг тойрог “бэлэглэх” тохироо явагдсан болов уу гэж харахаар зүйлүүд ч байв. УИХ-ын сонгуулийн тухай хуулиар эмэгтэй квот 20 хувь байхаар заасан. Үүгээр 76 суудлын 16-д нь эмэгтэй нэр дэвшигч байх ёстой учраас намууд зарчмаа барьсан ч эмэгтэйчүүдийн дунд ширүүн өрсөлдөөн өрнөв. Намд анх удаа элсэж, Бага хурал, Үндэсний бодлогын хорооны гишүүн болж буй нь ч бий. Тэднийг ихэвчлэн нийслэлийн алслагдсан дүүрэг, хороодод нэр дэвшүүлэх “виз” өгсөн нь өрсөлдөгчдөд нь “сул хаяж” өгч байгаа үйлдэл гэлтэй. Дөрвөн жил тухайн тойрогтоо ажиллаагүй хүмүүсийн хувьд энэ хүндхэн сорилт болов. Нэр дэвших эрхээ авна гэдэг дөнгөж ажлын эхлэл. Өрсөлдөөд ялалт байгуулах том сорилт, үүрэг хариуцлага ногдож буйг тэдний зарим нь ойлгох ч сөхөөгүй явна. 

Үүнээс гадна хоёр том нам нэр дэвшигчдээ хуулийн хугацаа тулгаж зарласан учраас өөр нам, эвсэлд орох боломж гомдогсдод байсангүй. Тиймээс Та бидний эвсэл, Зөв хүн электорат, ШИНЭ зэрэг нам, эвсэл зэрэг боловсон хүчин, хүний нөөц болоод аймгуудад багаа харьцангуй бага бүрдүүлсэн газруудаас нэр дэвших боломж олдсонгүй. Иймдээ ч жижиг нам, эвслүүд бүх тойрогт хүнээ дэвшүүлж чадсангүй, хүч тэнцвэргүй тулаанд оролцож байна. 

Эдийн засагч, хуульчдаар түлхүү багаа бүрдүүлсэн нь Зөв хүн электорат. Тус хөдөлгөөний залуус зарим нь 2016 онд ХҮН байгуулж, сонгуульд оролцох гэж байсан ч хасагдсан. Тэд одоо Монголын Социал Демократ нам, Зүй ёс намтай эвсэж сонгуульд оролцож байгаа юм. Энэ эвслээс 66 хүн нэр дэвшиж байгаагийн дундаж нас 45. Эвслийг тэргүүлж буй ХҮНамын дарга Б.Найдалаа “Хэдий гурван өөр нам эвссэн ч бид нэг баг, нэг субъект. Иймд нам тус бүрт хатуу квот тогтоогоогүй. Дор бүрнээ намчирхаад, нам дотроо бүлгэрхэж, фракцлаад байвал бид асуудлыг шийдэж чадахгүй. Бид сонгуулийн дараа нэгдэж, нэг нам болно гэж тохирсон” гээд буй юм. Энэ мэт жижиг намуудын хувьд эвсэж сонгуульд оролцон бага ч гэсэн суудал авахыг зорьж буй билээ. 

Улс төр, эдийн засгийн бүлэглэл намуудад хүнээ байршуулж, эсвэл шинээр элсүүлж, Үндэсний бодлогын хороо, Бага хуралд нь гишүүн болгож байгаад сонгуульд өрсөлдүүлэх байдал энэ жилээс хүчээ авсан нь өнгөрөгч өдрүүдэд тод харагдлаа. Бүлэглэлүүд хууччуулаа бус шинэ залуусыг хүч түрэн улс төрд орох хаалга үүдийг нь нээж өгөхөд түлхэц ийнхүү үзүүлэв. Хоёр том намаас шинэ залуус цөөнгүй байгаа ч бүлэглэлүүдийн хуучин кадр, квотыг шинэ хүнээр сольж, гадна талд өөр өнгө төрх болгож харагдуулахыг хичээсэн үйл явц болов. Нэг ёсондоо, нэмэгдэхүүний байр солигдсон ч нийлбэрийнх өөрчлөгдөхгүй нь ээ.  



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сонгон шалгаруулалтын урилга 7 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 7 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 14 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 14 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 14 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24