Маргааш буюу тавдугаар сарын 18-нд Энэтхэг улсын Дели хот руу тусгай үүргийн онгоц нислэг үйлдэж, Монгол Улсын иргэдээ авчирна. Дели хотод байгаа МУ-ын 190 орчим иргэн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байгааг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдэгдсэн.
Мөн тус улсад манай улсын бага насны хүүхдүүд буддын шашинд шавилан сууж, ном үздэг. Тэд ч эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан. Гэвч тэдний шавилан суугаа газар нь Дели хотоос 2000 км орчим зайд байх бөгөөд тэдлнийг тээввэрлэн Делид авчрахад бэрхшээл үүсэж байгаа учир дараагийн нислэгээр авч ирэхээр судалж байгааг мэдэгдсэн билээ.