ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Ц.МӨНХ-ОРГИЛ ЕВРОПЫН ХОЛБООНД АЙЛЧЛАВ


Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Европын Холбоонд албан ёсны айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд ерөнхийлөгч Фредерика Могеринитэй уулзаж Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкерт бараалхав. Түүнчлэн айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Европын Парламент дахь Төв Ази, Монголын бүлгийн тэргүүн Ивета Григуле болон Европын Комиссын Худалдааны комиссарын ажлын албаны дарга Мариа Асениус, Бельгийн Вант Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Дидье Рейндерс болон Бенелюксийн орнуудад оршин суугаа монгол иргэдтэй уулзав. Европын Холбооны удирдлагатай хийсэн уулзалтуудын үеэр талууд цаашид Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулсан Түншлэл, хамтан ажиллагааны хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх боломж бололцоог судлах зэрэг Монгол Улс, Европын Холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагаа хийгээд олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Европын Холбооны зүгээс Монгол Улсын тулгамдаж буй эдийн засгийн хүндрэл, төсвийн алдагдлыг бууруулахад зориулж Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд тусламж үзүүлж, Монгол Улсын бизнесийн орчинг сайжруулж, эдийн засгийг төрөлжүүлэхэд дэмжлэг үзүүлэх тухайгаа мэдэгдэж Европын Холбооны Дипломат төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотноо нээхээр ажиллаж байгаа тухай мэдээлэв.

Бенелюксийн орнуудад оршин суугаа монгол иргэдийн төлөөлөлтэй хийсэн уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, Засгийн газрын бодлого, Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар танилцуулж иргэдийн сонирхсон асуултуудад хариулав. ЭХ СУРВАЛЖ: ГАДААД ХЭРГИЙН ЯАМ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр